logo
УИХ-ын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг 100 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг 100 хувийн саналаар дэмжлээ

2012/07/17
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 39 дүгээр хуралдаанд оролцогсод УИХ-ын даргад УИХ-ын гишүүн З.Энхболдыг нэр дэвшүүлснийг 100 хувийн саналаар дэмжив.
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санал болгосны дагуу намын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг мөн хуралдаанд оролцогсод бүгд дэмжлээ.
УИХ-ын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш