Холливүдийн од Сильвестер Сталлонегийн хүү Сейж Сталлоне 36 насандаа нас нөгчжээ. Түүнийг өнгөрөгч баасан гаригт Лос Анжелес дахь байрандаа амьсгал хураасан байдалтай байхад нь гэрийн үйлчлэгч нь олсон байна.
Түүнийг эм хэтрүүлэн хэрэглэснээсээ болж амиа алдсан тухай зарим эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ энэ мэдээлэл үнэн эсэх нь эцсийн байдлаар тогтоогдоогүй байгаа аж.
Албаны хүний мэдээлснээр гэмтэл, гадны халдлагыг гэрчлэх нотлох баримт, эсвэл амиа хорлох тухайгаа бичсэн тэмдэглэл Сейжийн гэрээс олдоогүй юм байна. Түүний цогцсонд хийх шинжилгээний хариу хэдэн долоо хоногийн дараа гарах гэнэ.
Сейж Сталлоне 1990 онд буюу 14 настайдаа аавтайгаа хамт Рокки 5 кинонд, харин 1996 онд "Daylight" кинонд тоглож байсан юм.
Сильвестер Сталлоне хүүгээ гэнэт алдсандаа маш их гашуудаж байгаа, тэр үүнийг хэзээ ч мартахгүй, Сейж бол маш авьяастай, гайхалтай залуу байсан хэмээн жүжигчний төлөөлөгч мэдэгдсэн байна.
Өмгөөлөгчийнх нь хэлснээр Сейж Сталлоне гэрлэхээр төлөвлөж байжээ.
Э.АМАР