АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрүүдтэй холбогдуулж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Энхболд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд мөн яамдын тоог нэмэх, зарим яамдыг салгах эсэх, УИХ-ын Байнгын хороодын тоог нэмэх эсэхийг тодруулсан сэтгүүлчдийн асуултад доорх хариултыг өглөө.
АН-ын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Алтанхуяг, “Ямар ч байсан УИХ-ыг эхлээд эмхэлж байгуулна. УИХ-ын дарга, дэд дарга, байнгын хороодыг байгуулна. Үүний дараа Засгийн газрын асуудлыг ярьж, Ерөнхий сайдаа томилно. Тэр үед яамд ямар байх вэ гэдгийг ярина. Монгол Улсын хувьд иргэдээ ажилтай орлоготой болгох нь хамгийн эхний асуудал учраас манай Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулна гэж тусгасан. Түүнийгээ хэрэгжүүлнэ. Хууль зүй, дотоод хэргийн яамны тухайд хоёр өөр төрлийн чиг үүрэг нийлчихсэн байгаа. Бид энэ дээр Хууль зүйн яамыг хуулийн чиглэлд нь түлхүү анхаардаг, хүний эрхийг дээдэлдэг байхаар тусад нь байгуулах бодлого барьж ажиллана. Засгийн газрын үйл ажиллагааг дотор нь харж байхад салгаж, тодорхой чиг үүргээр нь ажиллуулахаар яам байдаг. Нөгөө талаар Монгол Улсын эдийн засаг урьд урьдынхаас том болсон. Гэтэл Эрдэс баялаг, эрчим хүчний яам гэсэн хоёр том салбарын асуудлыг хариуцсан нэг яам байх жишээтэй. Үүнээс болж ажил цалгарддаг зүйл байгаа. Үүнийг бас ярилцах шаардлага тулгарна гэж бодож байна” хэмээлээ. Харин УИХ-ын гишүүн, УИХ-ын даргад нэр дэвшигч З.Энхболд, “УИХ бүтэц уламжлалаа хадгалах ёстой. Байнгын хороодын тоо нэг их нэмэгдээд байдаггүй. Өргөдөл гомдлын байнгын хороо байгуулах тухай манай намын мөрийн хөтөлбөрт туссан. Тэр байгуулагдаж 8 байнгын хороотой болно
Засгийн газарт хамрагдаж байгаа бусад нам, эвслийнхэнтэйгээ байнгын хороо, дэд хорооны удирдлагыг хувааж зохицож явах шаардлага байгаа гэлээ.