logo
“Шударга ёс” эвсэл ажлын хэсэг байгуулжээ

“Шударга ёс” эвсэл ажлын хэсэг байгуулжээ

2012/07/17
Засгийн газарт АН-тай эвсэх хүсэлтээ илэрхийлсэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн Хуримын ордны дэргэдэх намын байрандаа хуралджээ. Тэд АН-тай эвслийн хэлэлцээрт орох ажлын хэсгээ байгуулахаар ийн цугласан байна.
УИХ-д хамгийн олон суудал авсан АН аль нэг нам, эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулах болоод байгаа юм. МАХН-МҮАН-ын "Шуцдарга ёс" эвслийнхэн АН-тай хамтрах саналаа хамгийн түрүүнд илэрхийлсэн бол дараа нь ИЗНН, мөн бие даагчид ч хамтрах саналтай байгаагаа илэрхийлээд байгаа.
Харин АН-ын ҮЗХ энэ асуудлыг хэлэлцээд хамтарсан Засгийн газар байгуулах асуудлыг нэлээн нухацтай хэлэлцэх хэрэгтэй гэж үзэн УИХ дахь АН-ын бүлэгт бусад нам, эвслүүдтэй энэ асуудлаар зөвшилцөх үүргийг өгсөн юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш