logo
НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг түр саатуулах гэжээ

НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг түр саатуулах гэжээ

2012/07/17
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр гүйцэтгэгч, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст түр саатуулжээ. Түүнийг УИХ-ын гишүүн З.Энхболдын гомдлын дагуу хууль хяналтынхан ийн саатуулсан юм байна. Учир нь МАН-ын генсекийн үүргийг түр гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн үеэр санал тоолох автомат машинтай холбоотой элдэв будилааны талаар хэвлэлийн бага хурал хийсэн. Мөн телевизэд ярилцлага өгөхдөө “Санал тоолох автомат машинд олон нийт итгэхгүй байна. Энэхүү маргаантай асуудалд З.Энхболд нар буруутай” хэмээн ярьжээ. Түүнийг үзэл бодлоо ийн чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө УИХ-ын дарга болох “виз”-ийг намаасаа авсан эрхэм гишүүн прокурорт гомдол гаргасан юм байна. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан Л.Оюун-Эрдэнийг түр саатуулах гэсэн нь энэ байж. Харин Ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга Н.Цагаанхүү түүнийг батлан даалтад гарган авчээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш