Увс аймгийн гаалийн газар Тэс сум дахь гаалийн салбарын ойр хавийн газар нутагт байгалийн онцгой үзэгдэл болж багагүй хэмжээний хохирол учруулжээ.
Тэнд байсан зургаан гэр, бүхий л байшин барилгын дээвэр хүчтэй салхинд хийсч, цахилгааны шонгийн моднууд гэмтэж хугаран, дизель цахилгаан үүсгүүр эвдэрч доголдсон байна. Одоогоор хохирлын хэмжээг тодорхойлж, хохирлыг даруй арилгах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа аж.
Г.Уран
МОНЦАМЭ