АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны машины цувааг Александрии хотод египетчүүд улаан лооль, шаахай, пластик лонх зэргээр шидсэн байна. Энэ тухай орон нутгийн ХМХ-үүд мэдээлжээ. Клинтон болон түүнийг дагалдан яваа америкийн албаны хүмүүс хэлмэгдээгүй байна, харин египетийн нэгэн түшмэдийг улаан лоолиор оносон байна гэж мэдээлэлд өгүүлсэн байна. Клинтон Александрии хотод хэлсэн үгэндээ тус улсад ардчилсан эрх чөлөөг хөгжүүлхийг уриалсны дараа улаан лоолиор “буудаж” эхэлсэн гэдэгт анхаарал хандуулсан байна. Энэ эсэргүүцлийн цуглаан аль улс төрийн хүчинд хамаатайг төр засаг тодруулж чадаагүй байна. Урьд нь эсэргүүцэгчид төрийн нарийн бичгийн даргын буусан зочид буудлын ойролцоо цугларч сонгуульд Мухаммед Мурсийг АНУ дэмжснийг буртуутгаж, лалын хэт даврагсдын эсрэг уриа лоозон хашигарч байсан юм. Египетэд Клинтон ерөнхийлөгч Мурситэй уулзсан ба ард түмэнд шашин болон үзэл суртлаа сонгох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг тавьж өгч ардчилсан өөрчлөлт хийх нь чухал гэж мэдэгдсэн юм. Төрийн нарийн бичгийн дарга мөн Египет улсын Цэргийн дээд зөвлөлийн удирдагч Хусейн Тантавитай уулзаж төрийн бүх эрхийг тус улсын иргэний удирдлагад ойрын үед шилжүүлхийг уриалсан байна.