Маргааш МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал болно. Харин тус хурлаар түүнийг Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлсэн гэх зохиомол хэргээр яллахаар эрх баригчид санаархаж байна. “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлсэн гэх Мягмаржаргалыг Н.Энхбаяр “Эрдэнэт”-ийн удирдлагад буюу Х.Наранхүүд хэлж дэмжүүлсэн зүйл огт байхгүй. Нэг бол Мягмаржаргал өөрөө Н.Энхбаярын нэрийг барьсан, эсхүл “Эрдэнэт”-ийн удирдлага андуурсан, үгүй бол зориуд санаатайгаар хэн нэгний чиглүүлсэний дагуу худал мэдүүлэг өгсөн, эсхүл мөрдөн байцаагчид Х.Наранхүүгээс өөр асуудлыг тодруулахын тулд асууж байхдаа зориуд Н.Энхбаярыг хэрэгт холбогдуулах тэмдэглэл үйлдсэн байж болзошгүй.
Тэгээд ч “Эрдэнэт”-ийн удирдлага хэнтэй, ямар гэрээ байгуулах, эс байгуулахаа өөрөө мэддэг, хариуцдаг билээ. 3,0 сая гаруй ам.долларын өр авлагын асуудал нь хоёр аж ахуйн байгууллагын хооронд үүссэн асуудал мөн тул иргэний шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Энэ нь эрх баригчдын зүгээс Н.Энхбаярыг огт холбоогүй юманд хүртэл холбогдуулах гэж оролдож, улайрч байгаагийн бас нэгэн нотолгоо. Дашрамд хэлэхэд Мягмаржаргал нь Наранхүүгээс өмнө ажиллаж байсан Д.Дорлигжав, Ш.Отгонбилэг нарын үед хүртэл “Эрдэнэт” үйлдвэртэй бизнесийн харилцаатай байсан ажээ.
Н.Энхбарын огт хэлээгүй, бас мэдээгүй энэхүү ган бөмбөлөгийн хэмээх зохиомол асуудлыг биш, харин Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Тавантолгойн ордыг төсвийн мөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр геологийн хайгуулын ажил хийж нөөцийг нь тогтоосон тул 100 хувь төрд ав хэмээн өгсөн үүрэг даалгаврыг Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр дутуу биелүүлж, төрд 4,0 тэрбум ам.долларын хохирол учруулсныг яагаад шалгалгүй, Ц.Элбэгдоржийн даалгавараар түүний хууль зөрчин томилсон Д.Дорлигжав нэг хоногийн дотор үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгов оо?
Яагаад энэхүү томоохон луйвар булхайн хойноос шударга царайлдаг “хуулийн алуурчин” нэртэй болсон Ц.Нямдорж хөөцөлдөхгүй байна вэ?
Гэтэл төрөөс зуйвчуулсан энэ их хөрөнгөний гол эзэн нь өнөөгийн Ерөнхий сайд Сү.Батболд байгааг бараг хүн бүр мэдэж байгаа. Ц.Элбэгдорж, С.Баяр, Д.Дорлигжав, Сү.Батболд, Ц.Нямдорж нар энэхүү үйлдэл, эс үйлдлээрээ өөрсдөө Тавантолгойн баялгаас хулгайлан баяжиж, ард түмнээ хууран мэхэлж, ядууруулж байгаагаа тойруу замаар баталлаа. Тэгээд ч Сү.Батболд, С.Баяр, Ц.Нямдорж нар Зайсан дахь”MCS”–ийн цогцолборт байртай гэдгийг бүгд мэдэж, шалгаж, үнэнийг тогтоож өгөхийг шаардаж байгаа. Энэ 5 олигархийг шалгаж, эд нарын байгуулсан олигархи систем, цагдаагийн дэглэмийг устгах нь шударга ёсонд нийцнэ.