logo
ОХУ-ын хилчид БНХАУ-ын агнуурын хөлөг онгоцыг Японы тэнгист саатуулжээ

ОХУ-ын хилчид БНХАУ-ын агнуурын хөлөг онгоцыг Японы тэнгист саатуулжээ

2012/07/18
Оросын хилчдийн “Дзержинский” харуулын хөлөг онгоц Хятадын далбаатай агнуурын хөлөг онгоцны араас удтал хөөцөлдөж, буудалцсаны дараа даваа Японы тэнгист саатуулжээ. Хулгайн анчдын онгоны хөндийд 22,5 тонн кальмар загас байжээ. Энэ тухай өнөөдөр Оросын Улсын Аюулгүй байдлын албаны Зүүн-хойд хилийн удирдлагын төлөөлөгч РИА Новости агентлагт уламжилжээ. Хөлөг онгоцыг Орос улсын эдийн засгийн бүсэд илрүүлсэн бөгөөд тус хөлгийнхэн оросын хилчдийн дохионд хариулаагүй аж. Гурван цаг хөөцөлдсөний эцэст “Дзержинский” хөлөг онгоцноос их буугаар анхаруулгын буудлага хийсэн, гэтэл хөлөг онгоц зогссонгүй, харин аюултай аялалаа цааш үргэлжлүүлсээр байв. Ингэсний улмаас тэд бүхээгээрээ мөргөлджээ. Хөлөг онгоц мөргөлдөх үед нэг хятад хүн усанд унажээ, тэр хүнийг хайсан боловч олдсонгүй аж. Хил зөрчигч-онгоцыг зогсоохыг оролдох оросын хилчид эсэргүүцэлтэй тулгарчээ. Байг буудсаны дараа онгоц зогсож, үзлэгийн бүлэгийг хүлээн авчээ. Үзлэгийн явцад уг явдлын улмаас тус багийн 17 гишүүний дунд шархадсан болон нас барсан хүн үгүй байв. Багийн бүх гишүүд хятадын иргэд байлаа. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш