Өнөөдөр МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн Н.Энхбаяр нарын иргэдэд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийн шүүх хурал болох гэж байна. Өмнө нь бие нь муудсан өмгөөлөгчөөсөө татгалзсан, өмгөөлөгчөө сольсон гэх шалтгаанаар хойшилж байсан уг хурал 10:00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлж буй нь энэ юм.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар "Улаанбаатар таймс" сонины Ерөнхий Эрхлэгч До.Чулаанбаатар, "Эрдэнэт" үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлдэг асан Ж.Мягмаржаргал, "ТВ 9" телевизийн захирал асан Д.Дуламсүрэн нарын хамт яллаж буй билээ.
Яг энэ мөчид түүний удирддаг "Шударга ёс" эвсэл АН-ынхантай хэрхэн Засгийн Газар байгуулах тухай хэлэлцээрээ үргэлжлүүлж байна.
Хэрэв Н.Энхбаяр ял авалгүй өнгөрвөл шадар сайдаар ажиллах магадлал өндөр байгаа тухай эх сурвалжууд өгүүлж буй юм.

Б.Ариунаа