Мэргэшсэн, тогтвортой төрийн албаны төлөө үндэсний холбооноос УИХ-д суудал бүхий намууд, эвслийн Засгийн газарт орж ажиллах улс төрийн хүчин, нам эвслийнхэнд хандаж уриалга гаргажээ.
Уг уриалгад, "төрийн албаны тухай хуулийг чанд сахин биелүүлж ажиллах, УИХ Засгийн газраа шинээр эмхлэн байгуулсныхаа дараа төрийн албанд улс төрчдийн шахалтаар халаа сэлгээ хийхгүй байх, төрийн албан хаагчдыг хууль бусаар үндэслэлгүйгээр халж, эрх ашгийг нь ноцтойгоор хохироож байгаа албан тушаалтнуудтай тууштай тэмцэх, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэх, төрийн албанд дэвшүүлэн ажиллуулахдаа зөвхөн ажлын туршлага мэргэжлийн түвшинг харгалздаг байхыг уриалж байна" гэжээ.
Тус холбоо нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх нөхцөлийг хангуулах, төрийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчдын зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, олон нийтэд мэдээлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдгийн хувьд дээрх уриалга бичгийг гаргасан байна.
Түүнчлэн Мэргэшсэн, тогтвортой төрийн албаны төлөө үндэсний холбооны зүгээс "Төрийн албаны чадавхийн дэлхий нийтийн жишиг болсон үндсэн үзүүлэлтийг Монгол Улсын Их Хурлаас баталсан Төрийн албаны тухай хуульд тусган оруулсан нь Монгол Төрийн албаны дархлааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Харамсалтай нь УИХ-ын ээлжит сонгуулийн дараа төрийн албаны халаа сэлгээ идэвхждэг, эрх баригч болсон нам өөрийн хүмүүсээ төрийн албанд томилохоор хууль, журмыг уландаа гишгэн улайран зүтгэдэг үзэгдэл байнга давтагдах болжээ. 1996, 2000, 2004, 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрууд төрийн албаны томилгоог улс төрийн ашиг сонирхлын үүднээс хийж, олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажилласан мэргэшсэн төрийн албан хаагчдыг хохироож байв.
Сүүлийн дөрвөн жилийн дотор төрийн албаны хууль бус томилгоотой холбоотой хэрэг захиргааны болон иргэний журмаар шийдэгдэх нь нэмэгдэж, дийлэнх нь төрийн албан хаагчдын талд шийдвэрээ гаргасан нь дээрхийн нотолгоо болно" гэж уриалгадаа дурьджээ.
Г.Уран
МОНЦАМЭ