УИХ дахь Ардчилсан нам болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс томилогдсон хамтарсан Засгийн газар байгуулах ажлын хэсгүүд өчигдөр 15:00 цагт анхны хэлэлцээгээ хийлээ.
Анхны уулзалтаар тэд хийх ажилтайгаа танилцжээ. Харин өнөөдөр өглөө 10:00 цагаас хэлэлцээгээ үргэлжлүүлж, тус тусын боловсруулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлтэй танилцахаар тогтсон байна.
Хамтарсан засгийн газрыг байгуулах АН-ын ажлын хэсгийг гишүүн Х.Батулга ахалж, гишүүдээр нь Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Ч.Сайханбилэг, Ц.Баярсайхан нар ажиллаж байгаа бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан ахалж, гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг, Л.Цог, М.Сономпил, Д.Батцогт, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар ажиллаж байгаа юм.
АН-ын ажлын хэсэг мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээр ахлуулсан ИЗНН-ын ажлын хэсэгтэй уулзахаар төлөвлөөд байна.