Телевизийн "Хууль зүй" нэвтрүүлгээр олон айл ухсан хулгайчийн хийсэн хэргийг үзэгчдэд жигшүүлэх зорилгоор би ярилцлага хийх болов. Мөрдөн байцаагч нь, "Цаадах чинь ч ганц үг дуугарахгүй дээ. Сэтгүүлч та л яадаг юм бэ гэхээс. " гэж билээ. Би микрофоноо хулгайчийн аманд ойртуулан "Та өөрийнхөө хийсэн хэргийг юу гэж үзэж байна?" гэвэл нөгөө хулгайч гараас микрофон шүүрч аваад:
-Сайн байна уу? Эрхэм хүндэт телевиз үзэгчид ээ. Жирийн нэгэн хулгайч намайг цэнхэр дэлгэцээр та бүхэнтэй уулзуулж байгаад нэн баяртай байна. Миний хийсэн хэрэг уул нь шалихгүй л дээ. Муудаа баригдсан нь би болохоос цаана нь өчнөөн л миний өрөөсөн дугуйнууд байгаа. Харин би тун азтай, зурагтаар гарч байна гэнгүүт би микрофоноо булааж аваад ''Чамайг хэн ийм юм ярь гээв, олон удаа хулгай хийснээ юу гэж үзэж байна гэдгээ л хэл" гэвэл нөгөөх чинь:
-Миний бие бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авсан нь хүнээс зөвшөөрөл авч сураагүй соёлч бус байдлаас боллоо. Бас нүдний хараа дэндүү хурц нь айлын үнэтэй юм хаанаа байгааг гярхай ажигласнаас л ийм хэрэгт орлоо доо. Нөгөө талаар хүмүүс юмаа далд хийхгүй байснаас гол алдаа болж миний хорхойг асаасан юм. Иймээс би хорхойгоо авахуулах шаардлагатай байна! Та бүхнийг үүнд туслалцаа үзүүлэхийг гуйя... гээд хээвнэг гэдийв.
-Үгүй чи ингээд хуулийн хариуцлагад татагдаж байгаадаа гэмшиж байна уу? гэж би уурлан хашгирвал хулгайч,
-Би маш их баярлаж байна гэлээ.
-Яагаад? гэхэд
-Миний сэргийлэгч намайг хамгаална гэдэг юутай үнэн үг вэ? Би ийм жижиг хулгайд баригдаагүй бол цаашдаа яах ч юм билээ. Хэрэг улам л хүндэрнэ. Ингэхлээр би ёстой үнэнхүү баярлаж байна гэлээ. Би ийм юм зурагтаар гаргавал тэр дороо дээлээ толгой дээгүүрээ нөмөрнө шүү дээ. Дэлбэртлээ уур шатаж,
-Нөхөр минь чи ямар янзын юм ярьдаг үл бүтэх этгээд вэ гээд зандарвал өнөөх маань их л тайвнаар,
-Танд их баярлалаа. Өчүүхэн намайг нөхөр минь гэж байгаад. Харин уурлаад яах вэ? Санаж бодож байгаагаа чин сэтгэлээсээ л хэлэхгүй таны заавраар ярих юм бол заавал зурагтаар гарах гэж нэг их улайгаад байх ч юм алга л даа. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай гэж элгэндээ гараа эвхэн ёсоллоо.
-Нөхөр минь чи үүнийхээ хариуцлагыг хүлээнэ шүү гэж цухалдсан намайг хашгирахад тэр бүр ч тайван эелдэг өнгөөр:
-Өө чааваас, та нар чинь энэ зурагтаараа хүнээр чөлөөтэй яриулдаггүй, үг зааж өгдөг юм уу.
Би хулгай хийхээ бол хүнээр заалгасан, харин хэлд орохдоо хэнээрч заалгаагүй, одоо заалгах ч үгүй гээд ташаа тулан бослоо.
Тэр удаагийн "Хууль зүй" нэвтрүүлэг ийнхүү тасарч би хүнээр юм яриулж чадаагүй гэж донгодуулсан билээ.
Ж.Барамсай