logo
Орон нутгийн сонгуулиас өмнө иргэд ухаалаг үнэмлэхтэй болно

Орон нутгийн сонгуулиас өмнө иргэд ухаалаг үнэмлэхтэй болно

2012/07/18
Иргэний цахим үнэмлэхийг хэвлэх ажлыг УБЕГ-ын Мэдээлэл технологийн газар эхлүүлжээ. Орон нутгийн сонгуулиас өмнө бүх үнэмлэхийг хэвлэж дуусгах чиглэлийг Засгийн газраас өгчээ. Бүх цахим үнэмлэхийг хэвлэхэд үйлдвэр өдөрт гурван ээлжээр, нэг ээлж 7 цагаар бүрэн хэмжээгээр ажиллана гэж тооцвол 90-100 хоног шаардлагатай аж. Тийм учраас Улсын их баяр наадмын эхний өдрөөс хэвлэх ажил эхэлж, аймаг, орон нутагт эхлэн олгохоор шийдсэн байна. Учир нь орон нутагт шилжилт хөдөлгөөн харьцангуй бага байдаг аж. Харин нийслэлд шилжилт хөдөлгөөн их байдаг болохоор хотод наймдугаар сараас хэвлэж эхлэхээр болсон байна.
Одоогоор Говьсүмбэр аймгийн 7061, Говь-Алтай аймгийн 27662 иргэний цахим үнэмлэхийг хэвлэж дуусчээ. Араас нь Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Завхан аймгуудын иргэний үнэмлэхний мэдээллийг хэвлэх машинд оруулах ажлыг УБЕГ-ын Мэдээлэл технологийн газар эхлүүлжээ. Захиалгаар нийтдээ 1 999 495 цахим үнэмлэхний бэлдэц ирэх ёстой бөгөөд одоогоор 1 460 660 бэлдэц ирчихээд буй юм байна.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш