logo
Увсчууд шинэхэн арслангаа хүлээн авлаа

Увсчууд шинэхэн арслангаа хүлээн авлаа

2012/07/18
Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлж, аймгийн арслангаас улсын арслан болсон Пүрэвийн Бүрэнтөгс өчигдрийн онгоцоор Увс нутагтаа газардаж, нутгийн зон олноо баярлууллаа.
Улсын арслан П.Бүрэнтөгсийг аав, ээжийнх нь хамт аймгийн ХБХ-ийн дарга З.Ганболд, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Оюунбат нар Бөхийн холбооны удирдлагуудын хамт аймгийн Засаг даргын өрөөнд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнбайна. Залуу арслангийн цолны найрыг ирэх есдүгээр сарын 17-нд тохиох Увс аймгийн Давст сумын харьяат, Монгол Улсын баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын төрсөн өдрөөр тэмдэглэхээр болсон байна. Шинэхэн арслан нутагтаа ирсэн сургаар Улаангомчууд төв талбайдаа цугларч, дурсгалын зураг татуулан бөөн хөл хөгжөөн болжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш