УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Тэрбишдагва, дэд дарга Н.Батцэрэг нар Ардчилсан намтай хамтран Засгийн газар байгуулах тухай асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд дангаараа олонх болсон улс төрийн хүчин гараагүй тул хамтарсан Засгийн газар байгуулах хэрэгтэй болсон гээд АН-тай хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилж, гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг, Л.Цог, М.Сономпил, Д.Батцогт, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарыг сонгосныг мэдээлэв. “Шударга ёс” эвсэл нийгэмд таван хувьсгал хийх мөрийн хөтөлбөр дэвшүүлэн УИХ-ын сонгуульд оролцжээ. Тэр хөтөлбөртөө тулгуурлан ажлын хэсгийнхэн Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр ажиллах төсөл гаргаж байгаа аж. Тэр таван хувьсгалынхаа гол гол зүйлийг оруулах чиглэлээр ажлын хэсэгтээ чиглэл өгөөд байгаа юм байна.
Хамтарсан Засгийн газар дахь харьцааны асуудлаар АН 31, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл 11 суудалтай байгаа учир энэ дээр тулгуурлаж хэлэлцээр явагдана гэж ойлгож байгаа гээд УИХ-ын дэд даргын хувьд хэлэлцээрийн явцад ярьж шийднэ гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн хэллээ. Үндсэн хуулийн Цэц дээр байгаа Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын эвслийн гурван хүнтэй холбоотой асуудлын хувьд Үндсэн хуулийн цэц шийдэх учир өмнөөс нь хариулах боломжгүй хэмээн Д.Тэрбишдагва гишүүн хэлж байна. Түүнчлэн Прокурорын биед халдсан асуудлаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болзошгүй гэсэн яриа гарч байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад, бидэнд албан ёсны мэдээлэл байхгүй. Бор шувуу нисгэж байгаа юмуу мэдэхгүй, хариу өгөх боломжгүй. Бидэнд албан ёсоор мэдэгдсэн зүйл алга гэв.