Сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-гийн 2011-2012 оны улирал өнгөрсөн сард өндөрлөсөн билээ. Тэгвэл шинэ улирлын солилцооны цонх долоодугаар сарын нэгэнд нээгдсэн бөгөөд “Хүн зах” дээр хийгдээд буй наймааны талаар хүргэе.
2011-2012 оны улирлын Ларри О`Брайены цомын эзэн орчин цагийн “Их гурвал”-тай “Майами Хит” солилцоо, наймааны цонх эхлэхэд NBA-гийн холын зайн шидэлтийн бүх цаг үеийн лидер Рэй Алленийг элсүүлсэн. “Дөлнүүд” түүнтэй гурван жилийн есөн сая ам.долларын гэрээ үзэглэжээ.
Уг нь “Кельтүүд” түүнд жилд таван сая ногооны санал болгосон ч Аллен аваргын бөгж дахин зүүх хүсэлдээ хөтлөгдөн бага цалинтайгаар “Майами”-г сонгов. Мөн тэд “Бүх оддын тоглолт”-д хоёр удаа оролцож байсан чөлөөт агент Рашард Льюисийг ахмад тоглогчдод олгодог хамгийн бага цалин буюу 1.3 сая ам.долларын гэрээ байгуулсан. Ингэснээр “Дөлнүүд” туршлагатай хоёр мэргэн буучтай болж байна.
Энэ зуны солилцоо, наймаанд “Дорнод”-ын “Нью-Йорк Никс”, “Бруклин Нетс”, “Бостон Селтикс”, “Өрнөд”-ийн Даллас Маверикс, Лос-Анжелес Лейкерс дорвитой хөдөлж, хүчээ чамгүй зузаатгаад авав.
Ялангуяа сүүлийн хэдэн жил плей-оффын бараа хараагүй орос тэрбумтан Михаил Прохоровын “Бруклин Нетс” (тэд шинэ улирлаас ийм нэртэйгээр тоглох болсон) багийн лидер Дерон Уильямсаа авч үлдсэнээс гадна шилдэг довтлогч Жеральд Уоллестой шинэ гэрээ байгуулав.
“Атланта Хоукс”-ын лидер Жо Жонсонг солилцооны үр дүнд багтаа элсүүлснээр Лопес, Хамфрис, Уоллес, Жонсон, Уильямс гэсэн шилдэг тавтыг бүрдүүлж чадсан.
Гэсэн ч “Бруклин” “Орландо”-гийн супер од Дуайт Ховардыг багтаа авах бодлоо өөрчлөөгүй байгаа. Тэд Дероноос бусад хэнийг ч солилцоонд оруулахад бэлэн байгаа аж.
Мөн “Бруклин” Уильямсийг сэлгэх сайн холбон тоглогчтой болжээ. Учир нь “Чикаго”-гийн нөөц холбон тоглогч Си.Жей.Уатсоныг элсүүлснээс гадна ахмад довтлогч Жерри Стэкхаустай гэрээ байгуулж, тоглогчдын хамгийн доод хэмжээний цалинг өгөхөөр болсон юм.
Кармело Энтони, Амаре Стадемайер, Тайсон Чандлер нарын шилдэг тоглогчтой “Нью-Йорк Никс” ирээдүйд NBA-гийн “Алдрын танхим”-д нэрээ бичүүлэх нь тодорхой “Даллас Маверикс”-ийн хашир туршлагатай холбон тоглогч Жейсон Киддтэй гурван жилийн есөн сая, цагтаа шилдэг “Хамгаалан тоглогч”-оор тодорч байсан төвийн тоглогч Маркус Кэмбитэй дээрх хугацаанд 13.2 сая ам.долларын гэрээ байгуулав.
Түүнчлэн “Портлэнд”-ээс холбон тоглогч Рэймонд Фелтонг солилцооны үр дүнд эргүүлэн авчирсан байна. Ингэснээр “Эр чөлөөний хот”-ын баг ямар ч багтай ширүүн өрсөлдөхүйц хэмжээнд очоод байгаа аж. Гэвч гарааны бүрэлдэхүүнд багтах зай үлдээгүй холбон тоглогч Жереми Лин, хамгаалагч Лэндри Фиелдс нар буурь сэлгээхээр болсон юм.
Өнгөрсөн хавраас NBA-гийн талбайд өөрийгөө жинхэнэ утгаар нээж, шар тивийнхний бахархал болоод буй тайвань эр “Хьюстон Рокитс”-той гэрээ байгуулахад ойрхон байгаа бол Фиелдс “Торонто Рэпторз”-ын эгнээнд нэгдлээ.
NBA-гийн хамгийн олон түрүүтэй “Бостон”-оос энэ жил гэрээ нь дуусч буй Кевин Гарнеттай дахин гурван жил тоглох гэрээ байгуулав. “КG” энэ хугацаанд 34 сая ногоон халааслах аж. Харин хөгшин “Их гурвал”-ын нэг нь болох Рэй Аллен “Майами”-г зорьсон шалтгаан нь Жейсон Территэй холбоотой гэж сагсан бөмбөгийн тоймчид бичиж байна. Учир нь “Кельтүүд” NBA-гийн шилдэг “Зургаа дахь тоглогч”-оор тодорч байсан “Даллас”-ын хамгаалагч Территэй гурван жилийн 15.6 сая ам.долларын гэрээ байгуулснаар Аллений талбайд өнгөрүүлэх хугацаа багассан хэмээн үзэж байгаа юм.
Харин “Өрнөд” бүст NBA-гийн агуу түүхтэй “Лос-Анжелес Лейкерс”баг хамгийн тааруухан гэгддэг холбон тоглогчийнхоо асуудлыг нэгмөсөн шийдэж, лигийн хоёр удаагийн “Үнэ цэнэтэй тоглогч” Стив Нэшийг багтаа элсүүлснээр гол хэргээ бүтээжээ. Ингэхээр ирэх улиралд Коби, Нэшийн хослол хэрхэн гялалзахыг харах л үлдлээ.
Канад эрийг Холливудын хотын багт ирснээр “Нуурууд”-ын үндсэн холбон тоглогч Рамон Сессионсийн ирээдүй бүрхэг болж, даруй багаа солихоор эрс шулуудсан бөгөөд домогт сагсан бөмбөгч Майкл Жорданы “Шарлотт Бобкетс”-ийг сонгов. Тэрбээр зүгээр ч нэг очсонгүй, заавал гараанд тоглоно гэсэн болзолтойгоор Шарлоттод ирсэн аж.
“Лейкерс”-ийг ингэж хөдөлж байхад Холливудын хотын нөгөө баг болох “Клипперз” зүгээр хараад суусангүй. Тэд өнгөрсөн хавар “Даллас”-ын бүрэлдэхүүнээс хасагдсан “Клипперз”-ийн экс тоглогч Ламар Одом, NBA-гийн шилдэг “Зургаа дахь тоглогч” Жамал Кроуфорд, “Бүх оддын тоглолт”-д хоёр удаа оролцож байсан Чонси Биллапс нартай гэрээ байгууллаа.
Сонирхуулахад Одом Холливүүдийн хотын хоёр багт тоглож байсан хуруу дарам цөөхөн тоглогчийн нэг аж.
Ердөө жилийн өмнө Ларри О`Брайены цомын эзэн болж байсан “Даллас Маверикс” Кидд, Терри, Хэйвүд, Махинми нараа алдсан ч тун үр дүнтэй наймаа хийв. Техасын баг гараа хумхиад суухыг хүссэнгүй, “Мемфис”-ийн шилдэг нөөц тоглогч О.Жей.Майо, чөлөөт агент болоод байсан төвийн тоглогч Крис Каман, “Филадельфи”-гаас жийгдсэн хүчний довтлогч Элтон Брэнд, гарааны тоглогчийн байрлалаа багийн анд Жорж Хиллд алдаад буй “Индиана”-гийн холбон тоглогч Даррен Коллисон нарыг багтаа элсүүлж дөнгөжээ.
Ингээд одоогоор хийгдээд буй наймааны талаар сонирхуулъя. “Дорнод”-ын “Филадельфи” багт чөлөөт агент болоод байсан хамгаалагч Ник Йонг, төвийн тоглогч Квэйм Браун, “Уорриорз”-ын Дорелл Райт нарыг элсүүлсэн бол “Торонто Рэпторз” Кайл Лоуритой, “Чикаго Буллз” Кирк Хайнричтай, “Атланта Хоукс” Девин Харрис, Кайл Корвертой, “Индиана Пэйсирс” Ди.Жей.Агустинтай, “Милуоки Бакс” Самуэль Даламбертэй, “Шарлотт” Бен Гордонтой, “Вашингтон Визардс” Эмека Окафор, Тревор Аризатай, “Миннесота Тимберволвес”-д Брэндон Рой, Чад Будинжертэй, “Юта Жазз” Мо Уильямс, Марвин Уильямстай, “Голден Стейт Уорриорз” Жаррет Жектэй, “Финикс Санс”-т Луис Сколатай, “Сакраменто Кингз” Аарон Брукстэй, “Нью-Орлеан Хорнетс” Райан Андерсон, Брэд Миллертэй тус тус гэрээ байгууллаа.
Эх сурвалж: "Өглөөний сонин"