Энэ сарын 2-15 өдрүүдэд болсон “Азийн хүүхдүүд” олон улсын V наадамд амжилттай оролцсон Монголын өсвөрийн тамирчдыг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Олон Улсын спортын V наадамд Монголын тамирчид спортын 16 төрлөөр 152 хүний бүрэлдэхүүнтэй оролцож есөн алт, есөн мөнгө, 24 хүрэл, нийт 42 медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан байна.
"Азийн хүүхдүүд" олон улсын наадамд Манай улс 1996 оноос хойш тогтмол оролцож байгаа бөгөөд энэ удаагийн наадамд Монголын багийн даргаар биеийн тамир спортын хорооны дарга Н.Оюунбат томилогдож ажиллажээ. Уг наадамд энэ жил ОХУ-ын 8 муж, Азийн 26 орны 2760 тамирчид оролцсон аж.
Улмаар ОХУ-ын Саха улсын тэнгэрт мандсан төрийн далбааг Биеийн тамир спортын хорооны дарга, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатарт ёслол төгөлдөр хүлээлгэн өгсөн бөгөөд энэ үеэр медаль хүрсэн хүүхдүүдэд дурсгалын цом гардуулсан юм. Тус наадмыг 2010 онд Олон улсын олимпийн хороо, Азийн олимпийн зөвлөлд орсон бол 2011 онд Юнескод бүртгэсэн байна.
"Азийн хүүхдүүд" Олон улсын наадмаас тив дэлхийн тавцанд алдар нэрээ дуурсгасан олон тамирчид төрж байжээ. Манай улсын хувьд гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, буудлагын спортын мастер М.Бундмаа, олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын олон тамирчидыг нэрлэж болох юм.
"Азийн хүүхдүүд" олон улсын наадмаас боксын төрөлд мөнгөн медаль авсан Э.Цэндбаатар, Энэ наадамд анх удаа оролцоод боксын төрөлд мөнгөн медаль хүртсэн баяртай байна. 48 кг жинд өрсөлдсөн. Цаашдаа бэлтгэлээ сайн хийж байгаад дараагийн наадмаас алт авах зорилго тавьж байна.
Самбо бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Ц.Энххулан, "Азийн хүүхдүүд" олон улсын наадамд Самбо бөхийн төрөлд оролцож алтан медаль авсан сэтгэл өндөр байна. Энэ наадамд анх удаагаа оролцсон. Зооны аваргын төлөө Якутын тамирчинтай барилдаж ялсан. Сибирскийн тамирчин барилдаж ялалт байгуулж алтан медалийн эзэн боллоо. Өрсөлдөгчид маань ихэнх нь ОХУ-ын тамирчид байсан, тэд бүгд хүчтэй байсан.
Ширээний теннисийн ганцаарчилсан, хослосон, холимог хос төрөлд алтан медель авсан Н.Дэлгэрмаа, Би ширээний теннисээр 6 жил хичээллэж байгаа. Энэ наадамд ганцаарчилсан, хослосон, холимог хос гэсэн гурван төрөлд оролцож төрөл тус бүрт алтан медаль авсан сэтгэл маш өндөр байна. ОХУ, Солонгосын тамирчидтай алтын төлөө өрсөлдаж ялалт байгууллаа.
Д.Нэргүй
МОНЦАМЭ