logo
Жанжны талбайд С.Жавхлан морьтой давхиж, эсгий гэртэйгээ улстөржиж байгаа нь Элбэгээгийн буян...

Жанжны талбайд С.Жавхлан морьтой давхиж, эсгий гэртэйгээ улстөржиж байгаа нь Элбэгээгийн буян...

2011/06/30
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнцөгүүд
 
Өнцөг №1: Малчин Цахиагийн найман хүүхдийг отголсон хургачин...
Өнцөг №2: Найман дамжлагын ачаар онцоос өөр дүн авах эрхгүй...
Өнцөг №3: Магтаалч ээжээсээ сайхан ярих авьяасаа өвлөсөн...
Өнцөг №4: Бие нь жижиг ч бэлчээр нь том...
Өнцөг №5: Сэтгүүлч болох гэж “нялх”-аасаа мөрөөдсөн ч төлөвлөгөөний комисс хуваарилсангүй...
Өнцөг №6: Жил хий эргэлгүй Эрдэнэт үйлдвэрт засварчин тушаал дэвшээд машинист... 
Өнцөг №7: Эрийн “хуйх”-ыг Арми тоолоо...
Өнцөг №8: Шинэ цэрэг шүлэг тэрлэсээр ЗХУ-ын Улс Төрийн дээд сургуульд элсэж, суга дэвших гараагаа эхлүүлэв... 
Өнцөг №9: "Улаан Од"-ын сурвалжлагчаар ажиллаж, ардчиллаар өвчилөв...
Өнцөг №10: Ардчилсан гэх хувьсгалыг эхлүүлэлцэж, "Монголын Томас Жефферсон” гэгдэж, од болов...
Өнцөг №11: Шонгийн модонд зарлал нааж болдгийг “соц” нийгмийнхэнд мэдрүүлж өгсөн...
Өнцөг №12: “Ардчилал” сонин, Ийгл телевизийг эх барилцаж, чөлөөт хэвлэлийг гааруулах шалтгаан болгов...
Өнцөг №13: Засаг барьсан, С.Зориг алагдсан, Засаг унасан...
Өнцөг №14: АНУ-ыг зорьж, Харвардад сураад төрөл арилжсан гэнэ лээ...
Өнцөг №15: Хархоринд оффислоно гэж нэг хэсэг дүвчигнэсэн...
Өнцөг №16: “Нүүх үү  үлдэх үү” гэж лекцэлсээр нийгмээс “дуу захиалах” эрхээ авсан...
Өнцөг №17: Хөдөө хөхөрч гадаа гандахаас Ерөнхий сайдын албан тушаал аварч билээ...
Өнцөг №18: Бушийг айлчилахад “намайг л таньдаг” гэж машинтай хөөцөлдөж намба алдсан...
Өнцөг №19: “Ногоон гэрэл”-ийг компани бүрт ижил үйлчилгээтэй болгосон...
Өнцөг №20: Элбэгээг засгийн эрхэнд байхад л нэг эрх чөлөөгөө эдэлж болдог нь гашуун үнэн....
Өнцөг №21: Гурван удаа “депутат”-аар сонгогдсон хоосонгүй эр...
Өнцөг №22: Ерөнхий сайдаар хоёр нахисан хоёрхон азтны нэг...
Өнцөг №23: Хугацааг нь дуусгалгүй, араараа тавиулж, цаг бусаар унадаг цор ганц хохирогч...
Өнцөг №24: Ерөнхийлөгчөөс огцорчихгүй бол анх удаагаа бүрэн эрхийн хугацааг дуусгаж үзнэ...
Өнцөг №25: Хайрт нам засгийн малыг өөрийн “хайрт”  мал болговол тоо толгой өсдгийг нотолсон... 
Өнцөг №26: Буянд нь бэлчээрийн даац талийгч болсон, сүрэг нь бүтэцгүй, цөлжилт гаарав...
Өнцөг №27: Ногоон хэрэм бариад цэгцэлчихнэ гайгүй...
Өнцөг №28: Ерөнхийлөгч болоод шүүхийнхнийг нугаслах гээд ногоон хэрмээ таг мартсан... 
Өнцөг №29: М.Энхболдтой тойрог наймаалцаж цагаандаа гарсан түүх бий...
Өнцөг № 30: Үр дүнд нь “Эрэл”-ийн Эрдэнэбатаар эвслээ самруулж, өөрөө гудамжинд гараагүй юу...
Өнцөг №31: Унасан хүн ууртай, "Бид олуулаа болоод эргэж ирнэ"...
Өнцөг №32: “Олуулаа болоод  зогсохгүй Төрийн тэргүүн болсон"...
Өнцөг №33: Жанжны талбайд С.Жавхлан морьтой давхиж, эсгий гэртэйгээ улстөржиж байгаа нь Элбэгээгийн буян...
Өнцөг №34: Элбэгээ л ард түмэндээ амар амгалан амьдралыг бэлэглэсэн шүү дээ…
Өнцөг №35: Журмын анд Э.Бат-Үүлээ тонгорч унагаад ерөнхийлөгч болсон гэгддэг ч...
Өнцөг №36: Өрөндөө МУ-ын баатар цол өгсөн...
Өнцөг №37: Хүн чанар тааруухан болсон гэнэ лээ... 
Өнцөг №38: Багт нь ажиллаад банз ч үгүй хоцорсон хүн цөөнгүй бий...
Өнцөг №39: Ам ажлын зөрүү нь алдаар хэмжигддэггүй гэгддэг...
Өнцөг №40: Авууштай нь хүний өөрийн 30 гаруй хүүхэд тэжээдэг...
Өнцөг №41: Н.Энхбаяр түүнийг бүдгэрүүлдэг...
Өнцөг №42: Ямар ч байсан албан ёсоор ялыг нь үүрч, ямбыг нь эдэлж яваа...
Өнцөг №43: Элбэгээгийн гарт ардчиллын ерөнхийлөгчийн хувь заяа бий...
Өнцөг №44: Амаа татаад, ажлаа хийгээд, гамаа бариарай...
 
Э.Болор
www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш