Магадгүй зарим хүн биднийг “Хэтэрхий давраад байсан юм. Шоронд нь хатаа!” хэмээн тавлах нь байгаа л байх. Гэхдээ бид хулгай хийж, бусдыг дээрэмдэж, хэн нэгнийг залилж, гэмгүй иргэдийг зодож, амь насыг нь хохироогоогүй. Бид бас төсвийн хөрөнгө идэж, авилга авч, газар нутгаа зарж, хорт бодисоор ус байгалиа хордуулаагүй. Банкнаас их хэмжээний зээл авч, казинод тоглож банк дампууруулаагүй, хилээр хууль бус бараа оруулж, эсвэл хар тамхи борлуулж, хүний наймаа эрхлээгүй ээ! Тендер будлиантуулж, гадаадын хаягдлыг хямд авчирч улсын байгууллагад өндөр үнээр шахаагүй. Эрх мэдэлд хүрэхийн тулд олон нийтэд худал амлаж, албан тушаалын суудлыг худалдаж аваагүй.
Ердөө л амьдралд хайртайдаа, амьдралын сайн сайхан бүхнийг устгаж байгааг зогсоох гэж л оролдсон.
Ард иргэд үй олноороо ажилгүйдэж, өдрөөс өдөрт ядуурал нэмэгдэж, юмны үнэ өсөж байхад тэр бүхнийг өөрчилж ард иргэдээ ядуурлаас гаргаж болох асар их хөрөнгийг цөөн хэдэн хүн зориуд нийгэмд ямар ч ашиггүйгээр үгүй хийж, амьдрах нөхцөл боломж бүхнийг устгаж байгааг зүгээр хараад сууж чадсангүй.
Наад захын жишээ нь Монгол уран барималчийн “мөрөөрөө” байсан бүтээл Сүхбаатарын хөшөөг БНХАУ-д хүрлээр цутгуулан өөрчилж, элдэв хөшөө энд тэнд босгож, нийслэлийн төв хэсгийн хэвээрээ байгаа явган замуудын хавтанг жил бүр хуулан хаяж, өмнөд хөршөөс замын хавтан хашлагын чулуу худалдан авчирч голдуу хятад ажилчдаар хийлгэж, гудамжны самбар, гэрлийн шон, хашлага хайсийг байн байн сольж, сонгуулийн саналын цахим тоолуур, хүний хөгжлийн сангийн дэвтэр, иргэний “ухаалаг” үнэмлэх гэх мэт ард түмний амьдралд ямар ч үр өгөөжгүй зуу зуун тэрбумаар тоологдох хөрөнгө барах зарлагуудыг бодож олж, татварын хөрөнгийг үр ашиггүй гарын салаагаараа урсгасаар байгаа!
Зөвхөн өөрсдөө зугаалах, иргэдээ эх орноос нь шахан зайлуулж, гадаадад золбин тэнүүлчлүүлэх, боолын хөдөлмөрт “экспортлох”-од л нөлөөлөхөөс өөр өчүүхэн ч ач холбогдол гарахгүй консул, төлөөлөгчийн олон газрыг Америк, ази европын хотуудад, арабын улсуудад нээж байгаа нь албан тушаалын бэлэг гэгч албан ёсны шинэ авлига төдийгүй, захиргааны зардлыг л асар их нэмэгдүүлж, татварын хөрөнгийг үргүй зарах, ард түмний өмч баялгийг гадагшлуулах нэг үүд хаалга болох нь ч тодорхой билээ.
Гэвч энэ бол эрх баригчдын хувьд өчүүхэн асуудал. Тэд улс орныг өндийн босохгүй болтол асар их өр зээлийг ямар ч ашиггүй, үр өгөөжгүй элдэв төсөл хэрэгжүүлэх нэрээр гаднаас авч, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн газрын хэвлий дэх баялгийг бүгдийг зэрэг зэрэг онгичин цөлмөж, ургамал бэлчээр, уух усыг нь ч нэлэнхүйд нь устгахаар улайран дайрч байгааг та бид бүгдээрээ харж байгаа.
Чухам тэгэж улайрч байгаа уул уурхайн амьдрал нь Зөвхөн Борнуурт гэхэд л “арав гаруй жилийн турш тэсрэх дэлбэрэх бодисыг хууль бусаар ашиглаж, химийн хорт бодист хордож, сүүлийн хэдхэн жилийн хугацаанд арав гаруй хүн Сүжигт ууланд амь насаа алдаж, 6 хүн уушигны хорт хавдар тусч, олон иргэн тэсрэх бодист гэмтэн нүд, гаргүй болон бэртэж гэмтэн эрүүл мэндээрээ хохирсон” үр дүнг үзүүлжээ.
Гэтэл үүнээс ч аюултай үр дагавар нь аль хэдийн илэрч Хонгор, Заамар, Өмнөговь гэх зэрэг олон газарт бохирдсон хөрс, ус, агаарын нөлөөгөөр эрэмдэг зэрэмдэг ураг төрөх болж, мал амьтны үр төлд ч энэ үзэгдэл түгээмэл болсон.
Өнөөдөр Монгол улс 100 мянган хүнд ногдох хорт хавдраас үүдсэн нас баралтын тоогоор дэлхийн 192 орноос 2-т бичигдэж, Элэг, улаан хоолойн хавдраар дэлхийд 1-д, ходоодны хавдраар 2-т тэргүүлж явна.
Гэтэл эрх баригчдад энэ бүхэн чамлалттай санагдаж төрийн айлчлалын нэр барин Монголын газар нутагт цөмийн хорт хаягдал булшлахаар газар бүр санал тавин доншуучилж байгаа нь ч ил боллоо.
Сүүлийн 20 жилд өмнөх байсныг нь л устгаж дуусгаснаас биш ганц ч боловсруулах үйлдвэр байгуулж чадаагүй эрх баригчид гэнэтхэн цөмийн эрчим хүчний тухай ярих болж цөмийн эрчим хүчний гэх нэр хаяг бүхий төрийн байгууллагын бүтцийг ч байгуулж, Гадаад харилцааны яаманд ч энэ асуудлыг хариуцсан элчин сайд тохоон томилсон нь цөмийн хаягдал булшлах бэлтгэл ажлаа хангаж эхэлсний бодит баримт билээ.
Тэртэй тэргүй явуулж буй бодлого үйл ажиллагааных нь үр дүнд монгол газар нутагтаа эзэн болох монгол хүн үлдэхгүй гэж ч тооцоолсон уу, газар нутгаасаа зарж эхлэж байгааг ч Солонгосчууд Монгол Улсаас 30.000 га үржил шимтэй нутгийг нь худалдан авч байгаагаа сайрхан мэдээлж нотлолоо.
Харийн иргэд монгол хүнийг эх оронд нь машинаар санаатайгаар дайрч хөнөөн уур омгоо харуулж, монгол цагдааг нь ч тахир дутуу болтол нь зодож танхайрч байхад ч алуурчид, танхайрагчдыг өмгөөлөн хамгаалж байсан эрх баригчид, тэдний дуулгавартай гүйцэтгэгчид нь болсон хуулийн байгууллагынхан /энд зөвхөн эрх мэдэлтнүүдэд ая тал засагч дуулгавартай гүйцэтгэгч хэсгийг нь л хамруулж байгаа хэрэг юм шүү/ харин биднийг уух ус, байгаль нутаг орноо хамгаалахыг оролдлоо хэмээн гэмт хэрэгтэн болгон зарлаж, зусардан бялдуучлагч хань хамсаатнууд нь “даврагсадыг...” хэмээн занаж байна.
Эрх баригчид мөр зэрэгцэн нөхөрлөж явсан /Зоригоос эхлэн АТГ-ын дарга Дангаасүрэн гэх мэт/ нөхдөө ч зэрлэгээр хөнөөж балмад жудаггүй авирлаж, хулгайлж, луйвардаж, хуулийг улан дороо гишгэлэхийг нийгэмд үлгэрлэснээр Монгол хүнийг оюун сэтгэхүйн хувьд хэрхэн зэрэмдэглэн, араатнаас ч дор аминчхан бэртэгчид болгосныг Монгол Улсын хэмжээнд сvvлийн 20 жилийн хугацаанд 200 мянган гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 17 мянган хvн нас барж, 70 мянган хvн хөнгөн болон хvндэвтэр гэмтэл авсныг, хоногт улсын хэмжээнд дунджаар 56 гэмт хэрэг vйлдэгдэж, таван хvн нас барж, 20 хvн гэмтдэг статистик тоо мэдээ илэрхийлнэ.
Энэ бүхнийг хараад бид зүгээр сууж болсонгүй ээ!
Ард иргэд маань бүгдээрээ ажилтай, орлоготой, хийж бүтээснээрээ бахархаж, бахархуулж, эрүүл саруул, сайн сайхан амьдрахсан гэхдээ бид тэмцсэн.
Ураг удам маань эрэмдэг зэрэмдэг бүү төрөөсэй гэхдээ, хойч ирээдүй маань уух устай, идэх хоолтой, гишгэх ариун газар шороотой, айх аюулгүй байгаасай гэхдээ бид тэмцсэн.
Сүйтгэж, ширгээсэн гол нуурыг өнөөгийн УИХ-ын зарим гишүүн, сайд, дарга нарын хэлж байгаа шиг буцаагаад бий болгодог нөхөн сэргээлт гэж байхгүй билээ. Тийм ч учраас монголчууд голын эхний ширхэг чулууг ч хөнддөггүй явж ирсэн уламжлалтай.
Үүний л тулд гуйж учирлаж, хүсэж шаардаж, өдий төдий албан бичиг өгч, жагсаж, цуглаж, уйлж дуулж ч үзсэн.
Хариуцах төр нь хайхарч үзээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль дүрмийг хэрэгжүүлээгүй учраас эцэст нь аргагүйн эрхэнд бид өөрсдийн хүчээр хууль зөрчигчдийн гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд орсон.
Өнөөдөр Монголд хэн нь илүү даварч, хэн нь гэмт хэрэг үйлдэж байгааг ард түмэн минь шүүн тунгаацгаа!
Тиймээ бид амьдралд хайртайдаа, амьдралаа, улс орноо аврахын тулд тэмцэж байгаа юм. Энэ бол эх орныхоо төлөө иргэн бүрийн гүйцэтгэх ёстой ариун үүрэг, нэр төрийн хэрэг мөн.
Хэрэв уух ус, газар нутаг, улс орноо аврахыг зорьсон бидний тэмцлийн арга буруу байсан юм бол зөв аргыг мэдэж байгаа хүмүүс яагаад тэр аргаа хэрэглээд эх орноо аврахгүй юуг хүлээгээв?!
Бид өөрсдийн үйлдлээрээ монголын нийт ард түмэндээ өнөөгийн сүйрэл мөхлийг мартаж уймрахгүйгээр тодоор сануулан хэлэхийг зорьсон юм.

ГАНЦ ХУДГИЙН УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВ БОЛОН НИЙСЛЭЛИЙН
БАРИВЧЛАХ БАЙРАНД ХОРИГДОЖ БАЙГАА “ГАЛ ҮНДЭСТЭН”
ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД