Чөлөөт мэдээллийн цахим хуудас www.Shock.mn байгуулагдсан цагаасаа хойш хоёр оныг ардаа үдлээ. Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр тус сайтын мэдээний албаны дарга, сэтгүүлч Даваадоржийн Эрдэнэсолонго “Ган үзэгтэн” шагнал хүртсэн юм. Харин хоёр жилийн хугацаанд хамт олноо хошуучилж, идэвхи зүтгэлтэй ажилласан маркетингийн албаны дарга, сэтгүүлч Баасансүрэнгийн Мягмарсүрэн, нягтлан бодогч Нямдоржийн Энхтуяа нар энэ удаад шагналын эзэн боллоо. Шилдэг ажилтнуудыг Монголын Залуучуудын Холбооноос “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар шагнасан юм.