Хоёр өдөр үргэлжилж байгаа АН болон “Шударга ёс” эвслийн хэлэлцээр тун ахицтай байгаа бололтой. Эх сурвалжууд сайдын албан тушаалд томилогдох талаар мэр сэр мэдээлж байгаа ч ажлын хэсгийнхэн гадагш мэдээлэл гаргахгүй гэж тохиролцжээ. Яригдаж байгаа сайд нарын нэрсийг гэрэл цохихоос ийнхүү сэргийлж байгаа аж. Өглөө эхэлсэн эвслийн хэлэлцээр түр завсарлаж орой дахин үргэлжлэх болж байна. Өнөөдөр “Шударга ёс” эвслээс гадна ИЗНН-ын асуудлыг ч хэлэлцсэн юм.