logo
 Н.Энхбаярыг Засгийн Газарт оруулах сонирхол Ц.Элбэгдоржид алга байна

Н.Энхбаярыг Засгийн Газарт оруулах сонирхол Ц.Элбэгдоржид алга байна

2012/07/19
Өчигдөр МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн Н.Энхбаяр нарын иргэдэд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийн шүүх хурал болсон ч хойшиллоо. Учир нь түүний шинэ өмгөөлөгч С.Нарангэрэл хавтаст хэрэгтэй танилцах хугацаа өгөхийг шүүхээс  хүссэн юм.
МАХН-ын даргыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар "Улаанбаатар таймс" сонины Ерөнхий Эрхлэгч До.Чулаанбаатар, "Эрдэнэт" үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлдэг асан Ж.Мягмаржаргал, "ТВ 9" телевизийн захирал асан Д.Дуламсүрэн нарын хамт яллаж буй билээ. Яг энэ мөчүүдэд түүний удирддаг "Шударга ёс" эвсэл АН-ынхантай хэрхэн Засгийн Газар байгуулах тухай хэлэлцээрээ үргэлжлүүлж байна.
Хэрэв Н.Энхбаяр ял авалгүй өнгөрвөл шадар сайдаар ажиллах магадлал өндөр байгаа тухай таамаг байсан ч ийн хойшилсноор түүний Засгийн Газарт орж ажиллах төлөвлөгөө бүтэлгүйтэж буй бололтой.

Эх сурвалжийн өгүүлж буйгаар АН-ын удирдлагууд Н.Энхбаяртай хамтран ажиллахаас татгалзахгүй байгаа бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эсрэг байр суурьтай байгаа аж. 

Ч.Билэгтсайхан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш