Лондоны «Хитроу» гол нисэх онгоцны буудлын ачаалал хэтрэв. Олимпийн наадам 7-р сарын 27-нд эхэлтэл хэдэн хоног үлдээд байна. Гэвч мөн нисэх онгоцны буудлын ачаалал нэмэгдсэн учраас зорчигчдын үйлчилгээ саатав. Харин Олимпийн наадмын өдрүүдэд зорчигчдын тоо хэд дахин өсөн нэмэгдэнэ.
Лондоны зочид маш удаан ээлжлэн зогсож байна. Иймээс жуулчид ядарч, Олимпийн өмнөх Их Британид хийх аялал нь тааламжгүй болж байна. Олимпийн наадмыг хаах 8-р сарын 13-нд «Хитроу» маш хүнд байдалд орно. Урьдчилсан тооцоолтоос харахад нисэх онгоцны будал 137800 зорчигчийг арга буюу үйлчилнэ. Байдал маш түгшүүртэй болсон учир эрх баригчид нисэх онгоцны буудлын ажилтнуудын эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнээс эмээж байна. Гэвч Олимпийн өдрүүдэд ачаалал нэмэгдсэн ч хэвийн ажиллана гэж «Хитроу» нисэх онгоцны буудлын удирдлага үзэж байна. «Хитроу» нисэх онгоцны буудлын зам харилцааны захирал Саймон Боф хэлэхдээ
«Сүүлийн хэдэн сард хүмүүс нэлээд удаан ээлжлэн зогсож байна. Учир нь 11-р сард Их Британийн засгийн газраас хил дээр аюулгүй байдлын түвшин дээшлүүлж, тэнд ажиллаж байсан ажилтнуудыг цөөрүүлэв. Гэвч энэ зун паспорт шалгах ба гаалийн ажилтнуудын тоог нэмэх тухай эрх баригчид зарлав. Эдгээр арга хэмжээ үйлчлэгээнд нааштай нөлөөлөх бололтой. Түүнээс гадна «Хитроу» нисэх онгоцны буудлын захиргаанаас 31,3 сая доллар буудлаа Олимпийн наадамд бэлтгэхэд гаргав.Зочдыг сайн дураараа хүлээж авах хүмүүсийн зардал, түр агуулах барих хөрөнгө түүнд багтса» гэв.
Британийн тал Олимпийн барилга байгууламжууд барихад анхаарлаа төвлөрүүлж, тээврийн дэд бүтцийг умартсан нь алдаа болсон гэж шинжээчид үзэж байна.