logo
Хүүхдийн амийг аврах бус хороохоор ажилладаг болсон

Хүүхдийн амийг аврах бус хороохоор ажилладаг болсон

2012/07/19
Төр засгийн зааврыг гүйцэтгэсэндээ уучлалт гуйж байна
БНХАУ-ын Засгийн газ­раас 30 жилийн өмнө хэ­рэгжүүлсэн төрөлтийг ба­гасгах хөтөлбөр тус улсын нийгэмд олон сөрөг үр да­гавар учруулжээ.

Энэ бодлогын харгайгаар хүн ам нь хөгширч, залуу­чуудад хүндхэн ачаа болж байна. Учир нь энэ улсад тэтгэврийн төвлөрсөн систем үгүй аж. Үүнээс гадна “Бяцхан хаад” хэмээх хэт эрх хүүхдүүдийн үе өсч тор­ниж байна. Үр хөндөлтөд өртсөн нярайн үлдэгдлийг хогийн сав, хогийн цэг гээд хаа сайгүй хаяж, тэр ч бүү хэл хоол хүнсэндээ хэрэглэж байгаа нь үнэхээр аймшигтай.

Хамгийн аймшигтай нь энэ бодлогын нөлөөгөөр сүүлчийн сардаа тээж буй ургийг хүртэл устгадаг “алуур­чин эмч” бий болжээ.

Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн  ажилтнуудыг хү­мүүс “Цагаан халаттай сахиусан тэнгэрүүд” хэмээн нэрлэдэг. Гэвч Хятадын энэ салбарын эмч нар Зас­гийн газрынхаа бодлогыг хэрэгжүүлэхээр аллага үйлд­дэг гэхэд хилсдэхгүй.

Саяхан төрөлт төлөв­лөлтийн хэлтсийн  нэгэн эмч хү­ний сэтгэлийг сэртхийлгэм нийтлэл бичжээ.

Тэрбээр нийтлэлдээ мэр­гэжлийнхээ талаар тодор­хой бичиж, хийж буй аж­лынхаа төлөө хамт олон нь сэтгэцийн эмгэгтэй болж буйг дурдаад, төр засагтаа энэхүү аймшигт үйлдэлд цэг тавихыг уриалсан бай­на.

Ингээд түүний www.mir21vek.ru  сайтад гарсан нийтлэлийг товчлон хүргэе.

“Юуны өмнө би эх барих, эмэгтэйчүүдийн  салбарт  олон жил ажилласан турш­­­лага­тай нэгэн гэдгээ хэл­мээр байна. Өмнө нь би мэр­гэжлээрээ үргэлж ба­харх­­даг байлаа.

Эмч нарын ариун үүрэг бол хүмүүсийг аврах юм. Өвчтэй хүмүүст яаралтай тусламж үзүүлэх, эсвэл шинэ хүнээ өлгийдөн авахын төлөө эмч нар байнга л нойр, хоолоо хугасладаг. Би эдгээр бяц­хан хүүхдийг аврахын тулд заримдаа хэдэн цагаар ч хамаагүй тэмцдэг.

 Миний хувьд олон шинэ хүн, олон эхийн амь насыг аварч байсан гавьяа­тай. Тухайн үедээ хү­нээ амжилттай төрүүлсний тө­лөө ажлаасаа халагдах хүрт­лээ шийтгүүлнэ чинээ санаж явсангүй.

Хэдхэн сарын өмнө намайг төрөлт төлөвлөх хэлтэст шилжүүлсэн юм. Энд хүүхэд төрөхөөс сарын өмнө ч бай, эх нь төрөх зөв­шөөрөл аваагүй л бол энэ хүүхдийг амьд үлдээх ёсгүй гэсэн дүрэм үйлчилдэг.

Өмнө нь бид хүүхдийг амьд үлдээхийн тулд янз бүрийн арга хэрэглэдэг бай­сан бол одоо хүүхдийг амьд­руулахгүйн төлөө тэмц­дэг болсон. Энэ бол төр засгаас өгсөн үүрэг даалгавар. Үүнийг бүгд дагаж, сэтгэлд хэч­­нээн сэвтэй байсан ч гүй­цэтгэх л ёстой хэмээн ма­най удирдлагууд хэлдэг.

Жирэмсний сүүлчийн саруудад ургийг эхийн хэв­лийд нь устгаж бол­доггүй. Энэ нь эхийн амь насанд аюултай. Тиймээс бид хүүх­дийг нь жамаар нь, эсвэл кесарев хагалгаа хийж тө­рүү­лээд, дараа нь алахаас өөр замгүй.

Төр засгийн тушаалыг гүйцэтгэж, би энэ хугацаанд олон гэмгүй хүүхдийг хө­нөөсөн.

Анх удаа үр хөндөлт хийж байхдаа миний гар маш их чичирч байсныг сайн санаж байна. Би дуусгаж ч чадалгүй, өөр эмчид багажаа шилжүүлж билээ.

3-4 кг жинтэй, бяцхан, цовоо сэргэлэн, эрүүл саруул хүүхэд  төрвөл түүнийг хө­нөөх үнэхээр хэцүү. Тэдний ихэнх нь амьдралын эрч хүч дүүрэн байдаг. Ам, хамрыг нь самбайгаар ороогоод, ху­винтай ус руу хаяж, тол­гойг нь ёроол руу дарахад л яаж ийгээд сэлж гарч ирэн, амьд үлдэхийн төлөө тэмцэх нь бий. Энэ үед дахиад л түүнийг ус руу живүүлэхэд  гараас мултраад, дээш га­раад ирнэ. Яг ийм аргаар хөнөөж болохгүй бол түүнд спирт, агаар, эсвэл халд­варгүйжүүлэх бодис та­рина. Гэхдээ шууд зулай руу нь хатгадаг гээд бод доо.

Заримдаа ямар ч чадал тэнхээгүй хэмээн бодож байсан нярайг хөнөөхийн тулд олон цаг тэмцэх то­хиолдол бий. Тэднийг үх­чихлээ хэмээн бодож бай­тал хэсэг хугацааны дараа дахиад л амьдын шинж тэмдэг илэрнэ.

Энд болдог бүхнийг үгээр хэлэхийн аргагүй юм. Жи­рийн хүний сэтгэхүй тэсэхийн аргагүй үнэхээр хүнд.

Хүүхэд хөнөөхөд оролц­сон хүмүүс дараа нь гар хөл нь салгалж, хүйтэн хөлс нь цутгадаг. Миний ихэнх хамтран ажиллагсад гэртээ хариад, хүнээс далд уйлдаг гэсэн. Ихэнх нь шөнө хар дарж зүүдлэн, нойргүйдэлд ордог. Заримд нь сэтгэцийн эмгэг хүртэл ажиглагддаг юм.

Хятадад тогтмол цалин­тай ажил олоход хүнд. Тий­мээс хэн ч ажлаасаа гарч, орлогын эх сурвалжаа хаахыг хүсдэггүй юм.

Мэдээж энэ бүхнийг хүүхдийн эхэд харуулахыг хатуу хориглосон. Гэхдээ нэг эх хүүхдийг нь хэрхэн хө­нөөж байгааг санамсаргүй хараад цочирдолд орж, ухаан алдаж унасан тохиолдол бий.

Би хийсэн зүйлдээ үнэ­хээр их харамсаж байна. Тий­мээс миний гарт амиа алдсан бүх хүүхэд, түүнчлэн үр хөндөлтөөс  болж амиа алдсан  дэлхийн  бүх хүүх­дийн сүнс диваажинд очиж, Будда Амитаба бурхны таа­лалд ороосой гэж хүсдэг.

Түүнчлэн энэ нийтлэлийг уншиж буй бүх хүнээс уучлалт хүсээд, боломжтой бол үүнийг интернэт фо­рум, сайт, блогоор сайн дам­­­жуулахыг хичээнгүйлэн гуйж байна. Ингэснээр олон хүүх­дийн амь насыг аврах юм.

Миний ярьсан төрөлт төлөвлөх хэлтэс бол манай улсад байдаг олон ийм хэлтсийн л нэг. Эдгээр хэлт­сийн ажиллах арга зарчим бүгд адилхан”.



Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш