logo
Ойрхи Дорнод ба Персийн буланд 20 гаруй улс оролцох тэнгисийн цэргийн хүчний сургууль явагдана

Ойрхи Дорнод ба Персийн буланд 20 гаруй улс оролцох тэнгисийн цэргийн хүчний сургууль явагдана

2012/07/19
Дэлхийн 20 гаруй улс байлдааны онгоцуудаа минаг хоргүй болгох Тэнгисийн цэргийн хүчний томоохон сургуульд оролцуулна. Цэргийн сургууль 9-р сарын 16-27 едруудэд Ойрхи Дорнод ба Персийн булангийн орчимд явагдана. Өнөөдөр АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалоос мэдээлснээр энэ сургуулийн гол зорилго олон улсын усанд чөлөөтэй хөдөлгөөнийг хангахад оршино. Энэ нь цэргийн хүчээ сүрдүүлэн үзүүлсэн хэрэг гэж америкийн хараат бус шинжээчид дүгнэв. Ормузын хоолойг хаахыг Иран оролдвол мөн цэргийн хүчнийг тус улсын эсрэг хэрэглэх юм. Персийн булангийн хаалга гэгдсэн энэ хоолойгоор дэлхийн бүх нефтийн тавны нэгийг тээвэрлэж байна. Гэвч « цэргийн сургууль батлан хамгаалах шинж чанартай», «Иранд ямар нэг дохио явуулах гээгүй» гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жорж Литтл мэдэгджээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш