logo
Д.Энхбат даргыг намаас хөөх тухай яриагүй

Д.Энхбат даргыг намаас хөөх тухай яриагүй

2012/07/19
ИЗНН-ын гурван даргын нэг Д.Энхбатыг намын даргаас огцруулах тухай шийдвэрийг тус намын Улс төрийн зөвлөлөөс гаргасан тухай мэдээлэл цацагдсан. Д.Энхбат гишүүн ч сонгуулиас өмнө ажлаа өгөхөөр өргөдөл гаргасан байсан тухайгаа мэдэгдсэн. Тэгвэл ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун түүнийг намаас хөөх тухай асуудал яриагүй гэжээ. Тэрбээр нэгэн өдөр тутмын сонинд "Д.Энхбат даргыг намаас хөөх тухай асуудлыг огт яриагүй. Би бол Д.Энхбат даргыг намынхаа шинэчлэлийн төлөө цаашдаа ч бас зүтгээсэй гэж боддог" гэж няцаасан байна. Харин Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар өнгөрсөн сонгуулийн үр дүнг хэлэлцэж, орон нутгийн сонгуульд хэрхэн ажиллах тухай ярилцсан гэжээ. ИЗНН-ын Үндэсний хороо наймдугаар сарын 20-нд хуралдах юм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш