Ховд аймгийн Мянгад сумын Баянбулагийн зусланд энэ сарын 15-ны өдөр азарга 15 настай хүүхэд хазаж бэртээсэн байна. Уг азаргыг мал эмнэлгийн шинжилгээгээр галзуу өвчнөөр өвчилсөн болохыг тогтоожээ. Түүнчлэн энэхүү азарга үхсэн гэж аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газраас мэдээллээ. Харин азарганд хазуулсан хүүхдийг аймгийн ЭМГ, БГХӨТГ-ын судлах төв хамтран вакцин хийж эмчилсэн байна.