logo
Есөн настай охиныг хүчинджээ

Есөн настай охиныг хүчинджээ

2012/07/19
Есөн настай бяцхан охин О-гийн өмнөх гэрэлт ирээдүйн өнгө аймшгийн хар бараанаар солигдох юм гэж хэн санах билээ.

 Тэдний амьдрал бас чиг сайнгүй.

Ядуухан айлын отгон охинд ийм золгүй явдал тохиолдсон нь харамсмаар бас өрөвдмөөр. Бүхэл өдөржингөө хар захын шороонд дарагдан сууж аяга цай, таваг хоол зардаг аав, ээж хоёр нь гэр орныхоо амьдралыг арай ядан залгуулна. Гэтэл... цэцэг цэврүү шиг балчирхан түүнийг ааваас нь ах бараг өвөө шиг нь хүн бузарлажээ. Ээжийн үгнээс гардаггүй дуулгавартай охин дэлгүүрийн урдуур алхаж явтал автобусан дотроос хүн дууджээ. Хар суугаагүй сэтгэл нь юу ч бодолгүй тэдэн дээр очиход өмнөөс нь архи, тамхины эхүүн үнэр ханхийн угтлаа. Гэхдээ тэд айхтар улс биш бололтой. О-г зүгээр л ундаанд гүйлгэх гэсэн аж. Гурван шил ундаа авчирч өгөөд эргэж дэлгүүр орж усны талон авчихаад гараад ирэхэд нөгөө автобуснаас дахин дуудлаа. Хүрээд очтол жолоочоос бусад нь явчихсан байв. Нэлээд халамцуу жолооч ах их л сайхан зан гаргаж:
-Ах нь хүргээд өгье. Суу гэлээ. Охин ч юм саналгүй харин ч дотроо баярлан автобусанд орж суужээ. Харин түүнийг шал өөр тийш нь авч явааг ойлгоод айсан нь мэдээж. Ингээд түүнийг  гэртээ авчраад хоол унд идэж уусны дараа:
-Ах нь удахгүй, ердөө л ганцхан хийгээд авъя гэхчилэн хачин юм ярьж, О-г барьж авчээ. Тэгээд дарж унан хүчиндсэн байна. Дараа нь охиныг аргадан 500 төгрөг өгч “Ээж, аавдаа битгий хэлээрэй. Хэрэв мэдчихвэл ангийн хүүхэд тэгсэн гээрэй. Ах нь дараа дайралдахдаа ахиад мөнгө өгнө” гэж хэлээд хүн амьтнаас далдалж хашааныхаа арын хаалгаар сэмхэн гаргаж явуулжээ. Энэ бүхэнд цочирдон бас бие нь ихэд өвдөж зовиурлаж байсан охин хариад шууд л хэвтээд өгөв. Гэрт байсан 17 настай ах нь дүүгийнхээ аягүй байдлыг гадарлаж, шалгаасаар байгаад юу болсныг яриулж чаджээ. Ингээд мунаг эрийг маргааш нь баривчилж хэрэг хэлэлцэж эхлэхэд тэрбээр тас гүрийжээ.

Энэ үөд түүний өмнө нь үйлдсэн хэрэг сөхөгдөв. Бас л хүчин. Ёстой ичгүүргүй амьтан ажээ. Тэрбээр өмнө нь Ц бүсгүйг урхидаж амжжээ. Худал үнэн юм ярьж машиндаа суулган, хээр авч давхив. Хүч чадал бага, хүний машинд салхины хурдаар давхиулж яваа бүсгүй хүн амь насаа л аврахыг бодохоос өөрөөр яаж ч эсэргүүцэн тэмцэж чадсангүй. Ц-г хээр аваачин хүчирхийлжээХэргийг шалгах болон шүүх хурлын явцад тэрбээр хэргээ хүлээгээгүй аж. Харин ч бие сэтгэлээ доромжпуулсан бүсгүйг гүжирдлээ гэж гүтгэн “Бид хоёр зохицсон юм. Гэртээ ирж нөхөртөө баригдчихаад дараа нь намайг чирчихлээ. Бүхнийг над руу тулгаж, гүтгэлээ” хэмээн мэлзсээр байсан хэдий ч шүүх гурван жилийн ял өгсөн юм. Тэрбээр ийнхүү хоёр удаагийн хүчингийн хэргээс гадна хулгай, дээрэм, танхайн хэрэгт шийтгэгдсэн, орон гэргүй, тэнүүлчин амьдралтай нэгэн. Тэрбээр насанд хүрээгүй охинд өнгөний өвчин халдаасан байжээ. Хэргийг шалгаж байх үед тэрбээр нэгэн эмэгтэйтэй гэрлэх гэж байсан хийгээд түүнийх нь хамаатан хүн нас барж, хэдхэн хоног хөдөө явах хооронд хүүхэд бузарлажээ. Есөн настай жаал охин түүнийг хийлгүүлье гэж гуйгаагүй нь ойлгомжтой, нөгөөтэйгүүр үл таних хүнийг учиргүй гүтгэх нь дэндүү үнэмшилгүй
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш