Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгийг хүмүүс авьяас билгээрээ ард түмэндээ шагшигдаж, гоо үзэсгэлэнгээрээ эрчүүдийн харцыг булаасан бүсгүй хэмээн ярьдаг.
Олны танил сайхан бүсгүйчүүдийн амьдрал бүгдийн нүдний өмнө дэлгээстэй мэт байдаг. Энэ л жамаар Одноогийн хувийн амьдралыг хүмүүс ямагт сонирхож байдаг. Тэрбээр нэлээд хожуухан “Х түц” хамтлагийнхаа сайхан залуусын нэг Т.Бархүүтэй гэр бүл болж, дөч гарсан насандаа хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэсэн.
Тэд хамт амьдраад арваад жил болсон ч өнөө хэр нь хуримаа хийгээгүй байсан билээ. Өсөж яваа жүжигчин залуу хайртай бүсгүйдээ хуримын даашинз өмсгөхөөр шийдэж, хуримаа хийх өдрөө ч сонгожээ. Ингээд ирэх намрын дунд сарын 17-нд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, ойр дотнынхныхоо хүрээнд даруухан хурим хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"