Калифорни мужийн Петалума хотод Sonoma-Marin Fair буюу хамгийн зүс царай муутай нохой шалгаруулах тэмцээн болжээ. 3 үетэй явагдсан тэмцээнд 4 нохой шалгарсан байна. Эхнийх нь Ёода, үүлдэр нь тодорхойгүй 14 настай. Дараагийнх нь 2002 онд царай муутай нохой шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан Раско. Раско нь арьс нь гуужиж халцарсан юм шиг төрхтэй. Дараагийн царай муутай нохой бол 2009 оны аварга Бохёр Пибулын эрлийз Хайпс. Доод соёо нь ил гарч ургасан учир түүнийг муухай царайтай харагдуулдаг байна. Хамгийн сүүлийнх нь өрөөсөн нүдгүй Чиуава үүлдрийн гүнж Ави. Түүний чих нь жижиг том, хазгар явдалтай зэрэг нь 2010 оны дэлхийн хамгийн царай муутай нохойгоор шалгаруулжээ. Эдгээр шалгарсан 4 нохойноос 2011 оны хамгийн царай муутай нохойг шалгаруулсан байна. Үзэгчид болон шүүгчдийн үнэлгээгээр Ёода түрүүлжээ. Үзэгчдийн орлилдооноос айсан Ёода тайзан дээрээс алгуурхнаар буужээ.