logo
Сансарын туннелд дөрвөн тал руу гарах нүхэн гарц байгуулна

Сансарын туннелд дөрвөн тал руу гарах нүхэн гарц байгуулна

2012/07/20
Сансарын туннелийн зүүн уулзварыг маргаашнаас есдүгээр сарын 01-нийг хүртэл хааж, нүхэн гарцны хийхээр болжээ. Тодруулбал, Зүүн дөрвөн замаас хойш Сансарын шатахуун түгээх станц хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм. Сансарын ШТС-аас 100 айл хүртэлх замыг мөн хэд хоногийн өмнө хаасан бөгөөд үндсэндээ 100 айлаас зүүн дөрвөн зам хүртэлх замыг есдүгээр сар хүртэл хаагаад байна. Есдүгээр сарын 01-нд 100 айлаас Сансарын ШТС хүртэлх замд байдаг гүүр шинэчлэгдэн зургаан урсгалтай болох бол Сансарын туннелийн арын  автозамын зорчих хэсгийг нээж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн болгох нь. Харин нүхэн гарцны дотоод засал, гаднах фасадны ажлыг аравдугаар сарын 31 хүртэл гүйцэтгэх гэнэ.
Нүхэн гарц нь дөрвөн тал руугаа гарах гарцтай, 6.3 м өргөн хонгилтой, Сансарын туннелийн талын урт хэсэг нь 54.1 м, харин нүхэн гарцны зүүн талын буюу богино хэсэг нь 25.6 м өргөнтэй байх аж. Автозамын явах ангийн өргөн 23.7 м байна. Нэг тэрбум 321 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий дээрх нүхэн гарцын ажлыг “Хотын зам” ХХК хийх ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш