МАН-ын Удирдах зөвлөл хуралдан МАН-ын Бага хурлыг долдугаар сарын 24-ний өдөр хийхээр товложээ. Түүнчлэн уг хуралдаанаас МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын дэд даргаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Н.Энхболд нарын нэрийг дэвшүүлсэн байна. Эл асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад мөн дэмжсэн юм байна.
Энэ талаар талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ хэллээ.
Намын даргын асуудлыг Бага хурлаар хэлэлцээд Их хурлаараа хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар батлах дүрэмтэй аж. Харин УИХ-ын дэд даргад нэр дэвшигчийг УИХ-аар хэлэлцүүлэн батлах ажээ.
УИХ-ын даргын асуудлыг хоёр, гурван нам яриад шийдчих асуудал биш хэмээн МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэлсэн. Түүний хэлснээр бие даан УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсон гишүүн хүртэл УИХ-ын даргаар сонгогдох эрхтэй тул энэ бүх үйл явц, зөвшилцөл хууль номын дагуу явах ёстой гэсэн байр суурийг тус нам баримталж байгаа юм байна.
Ардчилсан нам Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамыг хоёр хуваах тухай асуудлыг хөндөж эхэлсэний эсрэг байр суурьтай байгаагаа ч хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлсэн. МАН-ын хувьд яамдын тоог нэмэгдүүлэхгүй байх байр суурийг барьж ажиллана гээд намд зориулж яамдын тоог нэмэгдүүлэх үндэслэл байхгүй гэлээ.
Энэхүү хурлын ард түмнээс санал аваад сонгогдсон МАН-ын 27 гишүүн байсаар атал хоёрынх нь тангаргыг өргүүлэхгүй байгааг мөн онцолсон. Хоёр тойрогт дахин санал хураалт болно, дээр нь Өвөрхангайгаас сонгогдсон гишүүд УИХ-д орж ирсэн нөхцөлд парламент дахь Ардчилсан нам нам, Ардын намын хүчний харьцаа 31х29 болно. Тиймээс дахин санал хураалтыг цаг алдахгүй явуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийллээ.