logo
Банкируудыг өнөөдөр шүүнэ

Банкируудыг өнөөдөр шүүнэ

2012/07/20
“Зоос” банкинд их хэмжээний санхүүгийн хохирол учруулж, дампууруулсан хэмээн буруутгагдаад байгаа 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд 11.00 цагт болно. Тэднийг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа юм.
Түүнчлэн уг хэрэгт Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг холбон шалгасан ч мөрдөн байцаалтын явцад  гэм буруутай нь нотлогдоогүй учир тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж, хэргийг өнгөрсөн сард хэлэлцээд, зургаан жилийн хорих ял ногдуулсан ч Өршөөлийн хуульд хамруулсан билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш