Их тойруугаас Сансрын тунель хүртэлх замыг өнөөдөр хаана. Ингэхдээ уг замыг есдүгээр сарын 1-нийг хүртэл хаахаар болсон байна. Учир нь сансрын тунелийн зүүн урд байрлах явган хүний нүхэн гарцын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор ийнхүү хаах гэж байгаа бөгөөд замыг хэсэгчлэн хаах ямар ч боломжгүй гэнэ. Мөн замын хөдөлгөөнийг зохицуулах талаар нийтийн тээврийн газар болон Замын цагдаагийн газартай зөвшилцсөн байна. Нүхэн гарцын ажлыг гүйцэтгэгч нь “Хотын зам” компани бөгөөд эл ажилд 1.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.