logo
 БНАСАУ-ын иргэн хөшөө дэлбэлэх гэж байснаа хүлээв

БНАСАУ-ын иргэн хөшөө дэлбэлэх гэж байснаа хүлээв

2012/07/20
БНАСАУ-аас Өмнөд Солонгос руу дүрвэн гарч байсан Чон Ён Чхоль улсаасаа урваснаа хүлээв. Тэрбээр энэ тухай тус улсын болон гадаадын сэтгүүлчдэд зориулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлжээ.
    Түүний хэлснээр, Сөүл дэх Өмнөд Солонгосын тагнуулын албан түүнийг элсүүлсэн бөгөөд том шагнал амласан учир аймшигтай гэмт хэрэг буюу Умард Солонгосын байдлыг тогтворгүй болгох зорилгоор хилийн нэг хот дахь Солонгосын удирдагчийн хүрэл хөшөөг дэлбэлэхээр зөвшөөрсөн байна.


    Гэвч тэрбээр энэ оны зургадугаар сарын 18-нд хил зөрчигчийн дүрээр Хятад, БНАСАУ хоорондын хилийг давах оролдого хийж байгаад Умард Солонгосын тусгай албаны ажилтнуудад баривчлагджээ. Энэ нууц ажиллагааг нь Өмнөд Солонгосын тусгай албаныхан Америк ажилтнуудын хамт боловсруулсан байна. Нууц ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд тусгай бүлэг байгуулжээ.

   Чон Ён Чхолийн мэдээлснээр, хөшөөг 3-4 кг жинтэй хүчтэй тэсрэх төхөөргийг зайнаас ажиллагаанд оруулж дэлбэлэх байв. Зургадугаар сарын 18-нд тэрбээр нууц маршрутаа шалгаад, дараа нь тэсрэх төхөөргөө хүргэх ёстой байжээ. Хорлон сүйтгэх ажиллагааг долдугаар сарын 27-нд тэмдэглэдэг БНАСАУ-ын улсын баяр болох Эх орноо чөлөөлөх дайнд ялсан өдөр гүйцэтгэхээр төлөвлөсөн аж. Энэ хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.
    Урьд нь БНАСАУ-ын Солонгосыг энх тайвнаар нэгтгэх хорооны мэдээлснээр, тус улсад "АНУ болон Өмнөд Солонгос хөшөө дурсгал устгуулахаар илгээсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилсан" тухай мэдээлж байсан билээ.


З.Амгалан
Эх сурвалж:  "Монцамэ"
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш