Испанийн нийслэлд засгийн газрын бодлогоо эсэргүүцсэн нийт үндэстнийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болох үеэр эмх замбараагүй байдал үүсч наад зах нь зургаан хүн гэмтэж шархаджээ. Хогийн саванд гал тавьж эхэлсэн жагсагчдын хилэнг дарахын тулд цагдаагийнхан резинэн сум хэрэглэхэд хүрсэн байна. Тайван байдал алдагдуулсан долоон жагсагчийг баривчилжээ.
Пүрэв гарагийн орой Испани даяар 80 гаруй хотод хэдэн зуун мянган хүн өнгөрсөн долоо хоногийн баасан гараг баталсан, төсвийн алдагдлыг 65 тэрбум еврогоор багасахад чиглэсэн шинэ багц арга хэмжээг эсэргүүцсэн ажиллагаанд оролцжээ.
Гал сөнөөгчид болон цагдаагийнхан олноороо оролцсон эсэргүүцэгчид төсвийг танах, татварыг өсгөхөө эцэс болгохыг шаардсан уриа лоозон барьсан байв.
Тус улсын засгийн газар нэмүү өртгийн татвар 18 хувь байсныг 21 хувь болгож өсгөжээ. Ингэснээр нэг өрхийн зардал 450 еврогоор өсч байгаа аж. Авсан арга хэмжээ нь 3,5 тэрбум евро хэмнэх боломж олгоно гэж Испанийн Засгийн газар үзэж байна.
З.Амгалан
Эх сурвалж: "Монцамэ"