АН,МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл, ИЗНН 2016 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулж, Засгийн Газраа байгуулахаар болсон билээ.
Хэлэлцээрийн үеэр сайдаар хэн хэн томилогдохыг ч үндсэндээ ярьж шийдсэн байна.
Харин одоо яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргаар хэн хэн ажиллах вэ? гэдэг яриа АН-ынхны дунд өрнөөд буй аж.
Энэ дунд нэгэн сонирхолтой нэр дуулдаж буй нь О.Магнай юм.
Түүнийг Сангийн дэд сайдаар томилохоор намын удирдлагууд үндсэндээ тохирсон байна.
О.Магнай нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Сангийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан юм.
С.Сарнай