Зун цаг эхэлсэнтэй холбогдуулан зам засварын ажлууд эхэллээ. Энэ жил нэлээд олон газар нүхэн гарц хийхээр төлөвлөж байгаа. Зарим нэг нүхэн гарц хийх ажил эхэлсэн. Өнөөдрөөс “Сансар”-ын тунелийн нүхэн гарц хийх ажлыг эхлүүлсэн бол цаашид “Ард” кино театрын өмнө, Их дэлгүүрийн урд, "X" хороолол, Хайлаастын замд нүхэн гарц хийхээр төлөвлөжээ. Мөн нийслэлийн хэмжээнд нийт 144 км замын засвар, шинэчлэлийн ажил хийх ёстой бөгөөд одоогийн байдлаар нийт 25 мянган ам метр замд нөхөөс хийн өргөтгөж, урсгал засвар хийсэн байна. Энэ жил хийгдэх зам засварын ажил 80 орчим хувийг хийж гүйцэтгэсэн байна.
Д.Догсмаа
Эх сурвалж: "Монцамэ"
Д.Догсмаа
Эх сурвалж: "Монцамэ"