logo
Монголд анх удаа задгай театрт кино үзүүлнэ

Монголд анх удаа задгай театрт кино үзүүлнэ

2012/07/23
“Алтан хальс” холбоо Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран “Open air cinema” хөтөлбөрийн хүрээнд Монголд анх удаа задгай талбайд кино үзэх боломжийг үзэгчдэд олгохоор болсон байна. Тэд хөтөлбөрийн эхлэл болгож “Paprika” буюу “Чинжүү” киног энэ сарын 26-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Уг кинонд сэтгэл заслын эмч нарт өвчнийхөө зүүдийг үзэж, эмчилгээ хийх боломжийг олгох машиныг зохион бүтээж буй талаар өгүүлдэг аж. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш