УИХ- д бие даан сонгогдсон Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, нар УИХ дахь бие даагчдын зөвлөл байгуулж байгаагаа мэдэгдэн өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Д.Даваасүрэн, “Бид өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. Сонгогчид маань тэр мөрийн хөтөлбөрийг дэмжин биднийг сонгосон. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа уялдуулах учиртай. Тийм учраас бие даагчид бид зөвлөл байгуулахаар шийдсэн. 2004-2008 онд эвсэл задарсны дараа Ардчилсан нам зөвлөл байгуулан ажилласан практик бий. Тэр практикийн дагуу ажиллана” гэлээ.
“Сонгогчдын эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана. Өөрсдийн туршлагадаа үндэслэн хуулийн хүрээнд ажиллана. Ард түмний хүсч буй зүйлийг хийн, ард түмний элчийн үүргээ гүйцэтгэх болно” гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэмж хэллээ.
Тэд энэ удаад зөвлөл байгуулж байгаагаа мэдэгдэж байгаа бөгөөд зөвлөлийг хэн ахлах, ямар байдлаар ажиллахаа саналаа нэгтгэж байж шийдэх ажээ.
Засгийн газрийн бүрэлдэхүүнд орж ажиллах уу, ийм санал ирсэн үү гэсэн сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ард түмний эрх ашгийг дээдлэн ажиллаж буй аль ч намын бүлэгтэй хамтран ажиллахад бэлэн. Мөрийн хөтөлбөртөө тусгаад хамтдаа хэрэгжүүлээд явья гэвэл хамтрах болно” гэж хэлсэн юм.