logo
Озэки Харумафүжи Д.Бямбадорж мэргэжлийн сумод гурав дахиа түрүүллээ

Озэки Харумафүжи Д.Бямбадорж мэргэжлийн сумод гурав дахиа түрүүллээ

2012/07/23
Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёгийн сүүлийн өдрийн барилдаан өнөөдөр өндөрлөж, Монгол Улсын гавьяат тамирчин, озэки Харумафүжи Д.Бямбадорж макүүчи буюу дээд зиндаанд гурав дахь түрүүгээ авлаа.
Өнгөрсөн жилийн нагоя башёд мөн түрүүлсэн озэки энэ башёгийн сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргалтай учраа тааран барилдаж, ёрикири мэхээр давсан юм. Башёгийн сүүлчийн барилдаан хүртэл Хакухо, Харумафүжи нар хоёул 14-0 гэсэн амжилттай байсан юм.
Ийнхүү озэки Харумафүжи Японы Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа гардах эрхтэй болов. Тэрбээр анх удаа 15 барилдааны турш нэг ч ялагдалгүй, 100 хувийн амжилтаар тэргүүлж байгаа юм.
Макүүчи зиндаанд зодоглосон Монголын бусад сумочдын тухайд их аварга Хакухо М.Даваажаргал 14-0, озэки Какурюү М.Ананд 9-6, Кёкүтэнхо Н.Цэвэгням 2-13, Тамаваши Б.Мөнх-Оргил 4-11, Токитэнкү А.Хүчитбаатар 9-6, Шотэнро Д.Нямсүрэн 7-8 гэсэн амжилтаар нагоя башёг өндөрлүүллээ.
Ш.Болд 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш