БНХАУ-ын нийслэл Бээжинд өнгөрсөн 60 жилийн хугацаанд ороогүй хүчтэй аадар бороо асгаж, их хэмжээний хохирол учруулжээ.
Аадар бороо уржигдар өдрөөс эхлэн орж, шөнө болтол үргэлжилсэн байна. Энэ үеэр 10 хүн нас барж, айлуудын байшингийн дээвэр нурж, аянга цахиж, цахилгаан дамжуулах шон унажээ.
Мөн аадар борооны улмаас Бээжингийн гол авто замууд усанд автсан төдийгүй 500 нислэг цуцлагдаж, хэдэн мянган зорчигч зорчих боломжгүйд хүрчээ.
Бээжингийн алслагдсан дүүргүүдийн ихэнхи нь усанд автаж, 14500 хүнийг эдгээр дүүргүүдээс нүүлгэн шилжүүлсэн байна. Хятадын Шанси аймагт дөрвөн хүн, Сичуан аймагт зургаан хүн газрын нурангид даруулж, үерт живж нас баржээ.
Цаашдаа Хятадын ихэнхи нутгийг хамарсан хүчтэй аадар бороо орж, цаг агаар эрс сэрүүсэх хандлагатай байгаа тухай Бээжин хотын цахим хуудаснаа мэдээлсэн байна.
Б.Номин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин