Энэ оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад 326.5 сая ам.доллараар нэмэгджээ. Эрдэс бүтээгдэхүүний экспортын өсөлтөд төмрийн хүдэр, чулуун нүүрс, боловсруулаагүй нефтийн экспортын өсөлт голлон нөлөөлсөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, жонш , цайрын баяжмал, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортод 99,2 хувь буюу нийт экспортод 89,1 хувийг эзлэж байгаа юм.
Экспортын үнийн дүнгээр тэргүүн байранд чулуун нүүрсний экспорт орж байна. Энэ оны эхний 6 сард 1076.3 сая ам.долларын чулуун нүүрсийг хилийн чанадад гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 343.0 сая ам.доллараар илүү байна. Уг бүтээгдэхүүний экспортыг үнийн дүнгээр өсгөхөд хилийн дундаж үнийн болон тоо хэмжээний өсөлт нөлөөлсөн байна. Энэ хугацаанд 10150,5 мянган тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2443,6 мянган тоноор их байгаа ба 2011 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 95 ам.доллар байсан бол энэ оны мөн үед 106 доллар болж нэмэгджээ. Чулуун нүүрсний экспортын 99,7 хувь БНХАУ-д, 0,2 хувь Энэтхэгт, 0,1 хувийг ОХУ-д тус тус гаргасан байна.
Энэ оны эхний 6 сард 285,5 мянган тонн зэсийн баяжмал экспортлогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,7 мянган тонноор өссөн байна. Экспортын хилийн үнэ 1770 ам.доллараас 1477 ам.доллар болж 293 ам.доллараар багассан нь уг бүтээгдэхүүний экспортыг үнийн дүнгээр бууруулсан байна. 2011 оны эхний 6 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 502,3 сая ам.долларт хүрч байсан бол энэ оны мөн үед 421,8 сая ам.долларт хүрч буурсан байна. Зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр эрдэс бүтээгдэхүүн дотор хоёрдугаар байрт орж байна. Зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ-д экспортлосон байна.
Түүнчлэн төмрийн хүдрийн экспорт 3180,4 мянган тонн буюу 246,1 сая ам.долларт хүрч зэсийн баяжмалын дараа оржээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 77 ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 ам.доллараар өссөн байна. Боловсруулаагүй нефтийн экспорт 1533,5 мянган баррель буюу 150,7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 459,6 мянган баррель буюу 43,9 сая ам.доллараар өссөн байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 99 ам.доллараас 98 ам.доллар болж буурчээ.
Энэ оны эхний 6 сард 57,6 мянган тонн цайрын баяжмалыг 1 тонныг нь дунджаар 970 ам.доллараар гаргасан байна.
Мөн 45,7 сая ам.долларын 204,4 мянган тонн жонш экспортлосон нь өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 9,5 мянган тонноор өссөн ба, дундаж үнэ 223 ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 ам.доллараар нэмэгдэж, үнийн дүнгээр 3,9 сая ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, Узбекстан, Украйн, Япон, Киргизстан руу экспортлосон ба 60,9 хувь ОХУ-д, 36,5 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.
Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 19,4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,8 сая ам.доллараар багассан байна. Тус бүтээгдэхүүний нэг тоннын экспортын хилийн дундаж үнэ 12125 ам.доллараас 9638 ам.долларт болж 2487 ам.доллараар буурсан байна. Оны эхний зургаан сард 2013,4 тонн молибдены баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 68,2 тонноор буурсан байна. Молибдены баяжмалын экспортын 19,9 хувь БНСУ-д, 8,6 хувь БНХАУ-д, Гонконг-д 71,5 хувь тус тус ногджээ.
Г.Уран
МОНЦАМЭ