logo
“Ялтан шилжүүлэх гэрээ”-г УИХ-д өргөн мэдүүлнэ

“Ялтан шилжүүлэх гэрээ”-г УИХ-д өргөн мэдүүлнэ

2011/06/30
“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. “Ялтан шилжүүлэх тухай” гэрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр талууд гарын үсэг зурсан юм.  Ингэснээр ял эдэлж байгаа иргэдээ эх орондоо авчрах, ялын төрөл, хугацааг бууруулах эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрт хамруулах, эх орондоо нийгэмших, гэр бүл, ах дүү, хамаатан садантайгаа эргэлтээр ойрхон уулзаж байх зэрэг олон боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. Мөн хуралдаанаар гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжив.  12 зүйлтэй энэ хэлэлцээрт талууд олон улсын террорист үйл ажиллагаа, хар тамхи, мансууруулах бодис, эм бэлдмэл болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус наймаа болон хууль бусаар хил нэвтрүүлэх, мөнгөн тэмдэгт, үнэт цаас хуурамчаар үйлдэх, мөнгө угаах, галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, шатамхай зүйл, химийн хорт болон цацрагт идэвхт бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, хүнийг зохион байгуулалттайгаар хууль бусаар хил нэвтрүүлэх, тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг 11 төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш