Таагүй зан байдалтай хүн амжилтанд хүрч чадах болов уу? Чадна. Гэвч хүн бүр ямар зан байдалтай буюу ямар хандлагатай байхаас шалтгаалан амжилтын хэмжээ нь өөр өөр байдаг.
Хэд хоногийн өмнө Небраска мужийн Линкольны сонсогчдод Кларенс Дарровын "Би хорин настайдаа хожим буюу яг одоо юу хийхээ мэддэг байсан бол амиа хорлох байсан" гэж хошигнон хэлсэн тухай уншсан юм. Дарров амжилтанд хүрсэн өмгөөлөгч төдийгүй нэртэй зохиолч байсан боловч, энэ үгнээс нь харахад түүнийг маш гутранги хандлагатай байсан гэж хэлмээр байна.
Зигмунд Фредийн амьдралын хандлага, зан байдал нь бидэнд олон зүйлийг бодогдуулдаг. Шинэ үеийн Психоанализын эцэг байсан Фред амьд ахуйдаа суут ухаантан гэгдэг байсан бөгөөд маш олон ном бичсэн төдийгүй хэдэн үеийг дамжин эмч нар, урлагийнхан, мөн гүн сэтгэгч нарт нөлөө үзүүлсэн хүн юм. Түүнийг 20-р зууны "Бусдад хамгийн их нөлөөлсөн хүн" гэдэг. Гэвч тэр өсвөр наснаасаа хойш гутранги, эргэлзээ ихтэй хүн байсан бөгөөд зарим үед ихээхэн гиюүрдэг хөөрхийлөлтэй нэгэн байжээ.
Арманд Николи Жуниор профессор Харвардын анагаахын их сургуулийн Сэтгэцийн анагаах ухааны тэнхимд 30 жилийн турш Зигмунд Фредийн талаар лекц уншжээ. Тэр мөн Фредийн тухай ном хүртэл бичсэн бөгөөд уг номондоо Фредийн туйлын гутранги үзэл, гиюүрэх эмгэг, хөөрхийлөлтэй байдал нь түүний захиа болон намтар түүхээс харагддаг гэж бичжээ. Фред 28 настайгаасаа хар тамхи хэрэглэж зовлон шаналлаасаа ангижрахыг хичээдэг байсан бөгөөд аз жаргалыг мэдрэх тун хэцүүгээс гадна хүмүүсийн хувь тавиланг золгүй байдал гэж итгэдэг байжээ. Фред ийнхүү хэлжээ. Бид гурав түвшний зовлон, өөрөөр хэлбэл ялзарч алга болох махан бие ба харгис хэрцгий сүйтгэх хүчээр бидэн рүү дайрч довтлох гадаад ертөнц, мөн бусадтай харилцах харилцаанаас үүдэх зовлонд өртөх аюултай нөхцөлд байна. Бусадтай харилцах харилцаанаас үүдэх зовлон нөгөө хоёроосоо илүү ихээр бидний сэтгэлийг шархлуулдаг.
Фред өөрийн бичсэн "Соёл иргэншил дундах дургүйцэл" хэмээх номондоо "Амьдрал хэцүү, баяр хөөргүй бол, түүнчлэн амьдрал зовлон гунигаар дүүрэн учраас үхэх л биднийг авраасай гэж хүсдэг бол урт наслах ямар хэрэгтэй юм бэ?" гэж асуужээ. Түүний ололт амжилт биш чухам ийм зан байдал нь түүний амьдралыг үзэх үзэлд нөлөөлсөн нь тодорхой.
Зан байдал яагаад чухал вэ?
Таагүй зан байдалтай хэдий ч мундаг чадвартай юм уу халуун эрч хүчтэй байхад амжилтанд хүрч болох ч тийм хүний амжилтын давтамж бага байх төдийгүй амжилтанд хүрлээ гэхэд маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болох бизээ. Тийм хүн тодорхой амжилтанд хүрч чадсан ч аз жаргалыг мэдэрч чадахгүй. (Мөн эргэн тойрны хүмүүстээ ч зовлон шаналал авчирдаг) Тиймээс таагүй зан байдалтай хүн амьдралдаа том амжилтанд хүрэх нь тун ховор.
Харин эсрэгээрээ авъяас чадвар юм уу урагшлах хүчээрээ энгийнээс доогуур боловч сайн зан байдалтай бол гайхалтай ажлыг хийж гүйцэтгэж чаддаг. Удирдагч дасгалжуулагч Дэннис Вэйтли "Ялагчийн давуу байдал" номондоо ийнхүү өгүүлжээ. "Ялагчийн давуу байдал нь төрөлх авъяас чадвар юм уу оюун ухааны өндөр чадвар зэргээс шалтгаалдаггүй. Ялагчийн давуу байдал бол ийнхүү угаасаа байсан чадварлаг шинж биш харин бидний хандлагаас хамаардаг. Хандлага бол амжилтын хэмжүүр мөн. Гэхдээ хэдэн сая доллар өгье гэсэн ч хандлагыг худалдаж авах боломжгүй. Учир нь хандлагыг зардаггүй юм."
Бидний өдөр тутмын амьдралд зан байдал буюу хандлага яагаад тэгтлээ чухал болохыг одоо тайлбарлая.
Ажлыг эхлэх үеийн хандлага үр дүнд юунаас ч илүү нөлөөлдөг
"Төгсгөл нь сайн бол бүхэлдээ сайн" гэсэн үг байдаг. Миний бодлоор энэ үгний адил чухал үг бол "Эхлэл нь сайн бол бүхэлдээ сайн" гэсэн үг юм. Мэс засал хийх гэж байгаа эмч, тэмцээнд тамирчдаа бэлтгэж буй дасгалжуулагч, номлолд бэлдэж байгаа номлогч, том хэмжээний бизнес хийхээр яриа хэлэлцээрт орж байгаа бизнес ч гэх мэтчилэн амжилтанд хүрсэн хүмүүсийг харвал энэ үг яагаад чухал болохыг мэдэж болно. Өөртөө итгэлтэй хүн амжилтанд хүрэх магадлал өндөр байдаг. Харин гутранги хүн сөрөг үр дүнд хүрэх магадлал их байна.
Ямар нэгэн шинэ ажил эхлэхийн өмнөх таны хандлага ямар байдаг вэ? Хөөрч догдлох ч юм уу нухацтай ханддаг, эсвэл гутранги байдаг уу? Хэрэв гутранги байдаг бол өөрт учирсан ямар нэг онцгой тохиолдлоос болоод тийм байдаг уу? Тэр тохиолдол таны амжилтанд асар их нөлөөлдөг бол, та өөрийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Надтай хамт энэ номыг бичилцсэн Чарли Вэтзэл саяхан хянан засварлах талаарх тогтсон үзлээ өөрчилсөн юм. Хэвлэлийн газар ажилладаг олон хүн ном зохиол бичих юм уу хянан засварлах ажилд дуртай байдаг боловч тэрээр хянан засварлахаас ном зохиол бичихэд илүү анхаардаг. Хянан засварлах ажилд дургүй байдаг шалтгаанаа тайлбарлахдаа, англи хэлний найруулга зүйн багш байх үеийнх шигээ оюутнуудын шалгалтын материалыг дүгнэхтэй адил санагддаг гэж тэр хэлсэн. Бид хамтдаа бизнесийн ёс зүйн талаарх номон дээр ажиллаж байх үед хэвлэлийн компаниас түүнд хянан засварласан эх хувийг нягталж, редакторын зассан агуулгыг шалгаад үнэн зөв болсон эсэхийг дүгнэж өгөөч гэсэн хүсэлт тавьжээ. Өмнө нь тэр иймэрхүү ажил хийхээр ном бичих цагаас нь хумсалж байгаа мэт санагдан, хянан засварлах ажилд дургүй байжээ. Гэхдээ энэ удаад тэр хандлагаа өөрчлөхөөр шийджээ. Тиймээс тэр хянах ажилд үдээс хойш (үдээс өмнө эх бичиг ажилтай учраас) хэсэгхэн цаг гаргадаг байснаа өөрчилж, долоо хоногийг бүхэлд нь хянан засварлах ажилд зарцуулахаар шийдсэн бөгөөд энэ цаг хугацааг эх бичмэлийг засаж шинэчлэн, эх бичмэлийн түвшнийг нэг шат ахиулах боломж гэж үзэхээр болов. Эцсийн дүнд хянах ажил илүү сонирхолтой болж, үр дүн нь ч сайжирчээ.
Аливаа ажлыг хийхдээ, ялангуяа хийхийг хүсэхгүй байгаа боловч чухал ажил бол уг ажлыг хийх дүргүй байгаа мэдрэмждээ биш чухал ажил гэдэгт нь анхаарлаа хандуулаарай. Бас тухайн ажлыг хийхэд гарч болох асуудалтай тал биш боломж бололцоог анхаараарай. Ингэж чадвал таны хандлага ч мөн сайжрах болно. Хэрэв таны амьдралын хандлага ийнхүү сайжрах юм бол хүссэн зорилтоо хэрэгжүүлэх магадлал ч өндөр болно.
Бусдад хэрхэн хандах нь чухал
Нэг өдөр айлын том охин ээжтэйгээ зул сарын баярын өмнөх их хямдралын хугацааг ашиглан энд тэндхийн дэлгүүр хэсч явжээ. Ээж нь хүн их байна, барааны чанар муудчихаж, үнэ нь санасанд хүрч хямдраагүй байна, хөл өвдөж байна гэхчлэн янз бүрээр гомдоллож байв. Тэгж байгаад ээж нь их дэлгүүрийн нэг ажилтнаас болж таагүй байдалд орсныхоо дараа охиндоо, "Би дахиж энэ дэлгүүрээр орж ирэхгүй. Тэр эмэгтэй над руу ямар зэвүүн харсныг чи харсан биз дээ?" гэж хэлэв.
Охин нь хариуд нь "Ээжээ, та өөрөө эхлээд түүн рүү тэгж харсан шүү дээ" гэв.
Бид бусдад яаж хандаж байна гэдгээс шалтгаалан бидэнд хандах бусдын хандлага ч өөрчлөгдөнө. Хэн нэгэнтэй уулзаад инээмсэглэвэл тэр хүн ч бас танд инээмсэглэлээр хариу барина. Хэрэв та дайрч довтолбол тэр хүн ч бас тань руу дайрч довтлох болно. Өдөр бүр уулздаг хүмүүстэйгээ сайхан харилцаатай байхыг хүсвэл бусдад үргэлж сайнаар ханд. Ингэж чадвал олон сайхан үр дүнд хүрнэ.