logo
 Д.Арвин, Б.Батзориг нарыг

Д.Арвин, Б.Батзориг нарыг "Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан" гэсэн үндэслэлээр шалгана

2012/07/23

УИХ-ын 2012 оны сонгууль өндөрлөсөн ч дахин хоёр тойрогт дахин санал хураалт явагдах болоод буй билээ.
Учир нь тус дүүргүүдэд ялалт байгуулсан гэх нэр бүхий хүмүүс нь нийт сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн саналыг аваагүй юм.
Чингэхдээ тухайн тойрогт хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд л санал хураалт явагдах аж.


Иймээс ирэх намар Баянзүрх дүүрэгт Б.Батзориг, Д.Арвин, Сонгино Хайрхан дүүрэгт Л.Эрхэмбаяр, Д.Сумьяабазар нарын дунд санал хураалт явагдахаар болоод байсан.
Гэвч Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр санал авсан гэх Д.Арвин, Б.Батзориг нар санал хураах цаг дууссаны дараа хуурамч санал хураалт явуулсан хэргээр шалгуулахаар хэсэг иргэд АТГ-т ханджээ.Нотлох баримт ч хангалттай байгаа гэнэ.
Хэрэв тэд хууль зөрчсөн нь тогтоогдвол "Төрийн эрхийг хууль бусаар авсан "гэдэг зүйлчлэлээр 5-7 жил хорих ялаар шийтгүүлэх аж.

Ц.Батхүү


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш