Хамтарсан Засгийн газар байгуулах тунхаг бичиг “төрж”, “Шударга ёс” эвслийнхний санаархсан 40 биш, Ардчилсан намынхны төлөвлөсөн 30 ч биш, бүр Засгийн газрынхаа 25 хувийн суудлыг Н.Энхбаярт өгөхөөр тохирч Н.Алтанхуяг улстөрийг “хөдөлгөхөөр” зарлав. Үүний амин сүнс нь Ц.Элбэгдоржийн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны зорилго хангагдсанд байлаа. Чухамдаа хамтарсан Засгийн газраа тогтвортой байлгах тунхаг бичиг, суудал хувааж тохирох гэрээ хэлэлцээрийн хамгийн чухал нь Ардчилсан нам болон “Шударга ёс” эвсэл хамтарч ирэх аравдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулагдах учиртай орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцохоор нэгдсэн явдал байв.
Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялахаас илүү Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрын зөвхөн нэг нь дэвших тухай асуудалд л гол улстөр яваа. Мэдээж, өнөөдөртөө шоронд орчихгүй байх нь чухал Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зүтгэж хамтарсан Засгийн газар “төрүүлэх” тохиролцоонд оролцвол тэнэг хэрэг. Ц.Элбэгдорж ч хувийн эрх ашгийнхаа төлөө өрсөлдөгчөө зайлуулчихбал “Шударга байцгаая” амлалтдаа хүрэхээр хэчнээн хичээгээд ч жинхэнэ хошгируулалт болгож ардаа үлдээхээс өөр аргагүй.
Яг мөн чанар нь шударга байх амлалт, зарчмынхаа төлөө бус дахиад Ерөнхийлөгч болохын тулд өөр “дэмий, балай” ямар ч амлалт олдоно хэмээгээд тэртээ хаврын дөрөвдүгээр сарын 12-ноос л Н.Энхбаяртай ноцолдсон юм чинь. Н.Энхбаярыг үхүүлээд ч болов зайлуулахын чухал нь сонгуулийн өмнө бол “Шударга байцгаая” үгтэй нь азаар огтлолцсон. Харин одоо “Шударга биш байцгаая” хэмээн Н.Энхбаярыг цагаатгах шинжтэй.
Монгол Ардын Нам 45 суудлаар үнэмлэхүй ялалт байгуулахдаа улс, эх орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө Засгийн газрын 40 хувийг Ардчилсан намд өгсөн. Харин аль нь ч олонхи, бас ялагч болоогүй өнөө жилийн сонгуулийн үр дүнгээр арай илүү суудал авсан Ардчилсан нам Монгол Ардын Намтай л биш бол хэнтэй ч хамаагүй хэмээн аашилж буй нь өнөөх л Ц.Элбэгдоржийн 2013 оны сонгуультай холбоотой. Ц.Элбэгдоржийн сонгуулийн кампанит ажил, түүний эсрэг хүчтэй өрсөлдөгч тавьж чадах цорын ганц улстөрийн хүчинтэй нэгдсэнээр эхлэх боломжгүй. Сонгуулийн хугацаа дөхөх тусам бүр гай болно. Ийм бодолтой Ц.Элбэгдорж гэх хувь улстөрчийн дур хүслийг толгой дохин дагаж байгаа Ардчилсан нам ч улс эх орны том эрх ашиг бус Оюутолгой, Тавантолгойн асуудалд Монгол Ардын Намыг оролцуулахгүй байх мэтчилэн улстөржсөн олон атгаг санаатай яваа. Нүүрэн дээрээ л Ардчилсан намын эрх ашиг болж харагдаж буйгаас нидэр дээрээ Х.Баттулгын мөн л хувийн эрх ашиг энэ Засгийн газрыг байгуулах үндсэн хөшүүрэг болж байна. УИХ, хотын парламентын нэр дэвшүүлэлт, жагсаалтаар “Женко”-гийн бүлэглэлд “Алтан гадас”-аас бага квот өгөхөөр зорьж, зодолдсон Н.Алтанхуяг сонгуулийн үр дүнд яах аргагүй гол хүчээ Х.Баттулгад алдсан.
Ардчилсан намд МоАХ саяын сонгуулиар улам хүчтэй боллоо. Тиймээс Монгол Ардын Намтай л биш бол өөр хэнтэй ч яахав гэсэн хамтарсан Засгийн газрын энэ сонголтын ард нэгдүгээрт Ц.Элбэгдоржийн, хоёрдугаарт Х.Баттулгын хүсэл сонирхол хамгийн их агуулагдах боллоо. Оюутолгой, Тавантолгойн асуудал Ардчилсан намаас Х.Баттулгын л тал, талын эрх ашигтай хамгийн их холбогдоно. Сайд нь байхдаа ч Оюутолгой, Тавантолгойн асуудлын тойргийн гадна шоовдорлогдож суусан өш хонзонгоо Х.Баттулга одоо л авахгүй бол хэзээ гэж. Ийм л хар толгой, хувийн бизнесийнхээ төлөө улс орны хэмжээний ямар ч том эрх ашгийг хардаггүй улстөрчдийн тогтворгүй засаг, төрийг өнөө жилийн сонголтоороо монголчууд өлгийдөн авч байна.
“Эм-Си-ЭС”-тэй нийлчихээд Х.Баттулгаа үл тоож байсан Ц.Элбэгдорж орчлонгийн хамгийн муухай авлигач, атгаалжин хар мангас хэмээн яллахаар сэлэм далайсан Н.Энхбаяртайгаа Ардчилсан намаар гүүр хийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүйн тухай тунхаг байгуулан, нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж буйг гайхах зүйлгүй. Ердөө л тэрбээр хувийн эрх ашгийнхаа төлөө юу ч хийж чаддагийн илэрхийлэл. Үнэхээр Н.Энхбаяр өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй амлалтаараа өөрийгөө цагаатгуулж, УИХ-ын гишүүн болж болох ч сайндаа л арванхоёрдугаар cap гараад, шинэ жил дөхөөд ирэхийн цагт юу л болох бол. Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хувилбаруудаа “амьдруулахын” төлөө өндөлзөөд эхлэх нь лав. Гэхдээ үүнийг тооцож Ц.Элбэгдорж болон Ардчилсан намынхан нуман тулгуур бэлтгээ биз. Хамгийн гол нь тэр бүхнийг ч тооцох ёстой уран мэх шаардсан энэ цаг үед Ц.Элбэгдорж “Эм- Си-ЭС”-ээ жийчихэж байгаа юм. Чухамдаа энэ дөрвөн жилд “Эм-Си- ЭС” Х.Баттулгын хүсэл таашаалаар дампуурна. Уг нь яах аргагүй л Ц.Элбэгдорж луйвар хийн байж “Эм- Си-ЭС”-ийг өлгийдөн төрүүлж, өдгөө ч хувь эзэмшдэг. Дансандаа олон зуун саяын хөрөнгөтэй “Спирт бал бурам”-ыг хуулийн дагуу бол “Эрэл” авах нөхцөл бүрдсэн байхад Ерөнхий сайд Ц.Элбэгдорж үүр, шөнийн заагаар Г.Эрдэнэбатыг өрөөндөө дуудаж, үйлдсэн наймаалцааныг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд агшин зуур “амьдруулсан” түүхтэй. Гэхдээ яг одоо бол 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд Х.Баттулга илүү ихийг хийж чадаж байхад Ц.Элбэгдорж MCS-ээр яах юм бэ. Ийм л Х.Баттулгын өш хонзонгоор “Эм-Си-ЭС”-ээ ч нүд үзүүрлэж байгаа Ц.Элбэгдорж хувь хүнээрээ ч, хувьсагч чанартай хувьсгалчаараа ч шалгарсан хошгируулагч.
Ардчилсан нам, "Шударга ёс” эвслийн тунхаг бичиг, хамтарч Засгийн газар байгуулах гэрээний дагуу Шадар сайд, Сангийн сайд, Эрчим хүчний сайдын суудлууд “Шударга ёс” эвслийнхэнд ирж байна. Дээр нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас Соёл, спортын яам гэхчилэн нэрээр таслах маягтай шигээ Эрүүл мэндийн яамыг ч хоёр хуваах дагуу даа. Хуваагдах яамдын үндсэн эх нь буюу гол асуудал нь Ардчилсан намд, үлдсэн нь эвсэлд оногдож байгаа бололтой. Таван дэд сайдын суудал ч мөн “Шударга ёс” эвслийнх. Шадар сайдад Ч.Улаан, Сангийн дэд сайдын албанд байж үзсэн Н.Батцэрэг Сангийн сайд гэхчилэн “Шударга ёс” эвслийнхэн суудлаа дотроо оноож байх шиг.
УИХ-ын сонгуулийн жагсаалтын тавдугаарт байсан Э.Батшугар 27 нас хүрээгүй гэхчилэн гишүүнээр оруулж ирэхэд хуулийн гаргалгаа хол басхүү хүнд. Тиймээс “Шударга ёс” эвсэлдээ оногдсон таван дэд сайдын нэг нь МАХН-ын даргын хүүгийн суудал болж таарна байх. Ийнхүү “Шударга ёс” эвсэл Ардчилсан намын зангидах Х.Баттулга даргатайгаар Ц.Элбэгдоржийн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штаб байгуулагдаж байна.
Б.Эсэн