УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Н.Энхбаяр, С.Нарангэрэл, С.Авирмэд, Э.Батшугар, З.Ойдов, Н.Санжаадорж нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм.
Гэтэл тэд СЕХ-ны шийдвэрийг хууль бус гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гаригт Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд маргаан үүсгэх үндэслэлгүй хэмээн үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороо үндэслэлтэй шийдвэр гаргасан байна гэж үзжээ.
УИХ-ын ээлжит сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нар цэцийн шийдвэрийг хүлээнэ гэдгээр тангарагаа өргөөгүй байсан юм. Цэц нэгэнт ийм шийдвэр гаргасан учир дээрх гурван гишүүн тангаргаа өргөх ёстой болж байна.
Ш.Эрдэнэ
МОНЦАМЭ