logo
“Их чулуут” мал нядалгааны газрыг хаажээ

“Их чулуут” мал нядалгааны газрыг хаажээ

2012/07/23
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд “Их чулуут” ХХК-ийн мал нядалгааны газарт хийсэн гурван удаагийн хяналт шалгалтаар Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, “Махны хяналтын дүрэм”, “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага” MNS 5023:2001-ын шаардлага хангаагүй байгааг тогтоожээ.Иймд дээрх илэрсэн зөрчил дутагдал, мөн дотоод хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байгаатай холбогдуулан албан тушаалтан болон иргэнд 345.800 төгрөгийн шийтгэвэр оногдуулж, албан шаардлага хүргүүлэн, үүрэг даалгавар, зөвлөгөө өгсөн байна. Мөн хяналт шалгалтаар тус нядалгааны газрын үйл ажиллагааг 6 сарын хугацаатай түр зогсоожээ.


Эх сурвалж: Нийгмийн толь
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш